Зүрх минь чамайг нэхэхээ больжээ
Зөндөө их гомдсондоо л тэр байх
Аргачгүй дээ чиний төлөө догдолж шаналах бүрийд минь
Амьсгалах эрх олгож цээжинд минь тэр оршдог юм чинь

Харсан тэр мөчид догдолж надтай байсан
Хайрлаж дурлаж эхлэхэд баярлаж бас л байсан
Хамт байсан мөчүүдэд чинийхтэй хосолж цохилсон
Хатуурхаж хаяад явахад чинь түгшиж зөндөө шаналсан

Тэр заримдаа чимээгүйхэн уйлдаг
Тэвчээртэй байхыг надад сургадаг
Тэр гэхийн аргагүй өвдөлтийг олонтаа мэдрүүлдэг
Тэгсэн ч бас хүчтэй гэгч нь догдуулдаг

Би чамд үүнийг л хэлье

Буруугүй байсан ч намайг харааж зүхэж болноо
Буцаж ирэхгүйгээр үүрд явсан ч болно
Тэгсэн ч зүрх рүү минь битгий халд, хатга
Тэнд учир нь чи оршиж байгаа

. . . .