Харь газар ирээд зүтгэж буй залуусыг харлаа
Хайртай үрээ санаад уйлж буй эмэгтэйг үзлээ
Хөлсийг дуслаар бус шанагаар урсдагыг мэдэрлээ
Хөдөлмөрийг сараар бус цагаар хэмжидэгийг ойлголоо
Харх шиг хүүхнүүд тогос шиг үнэд ордогыг харлаа
Хангүг залууст харин талх шиг зарагдахыг үзлээ
Харийн бэр болоод даналзах авгайг бас харлаа
Хагацал зовлон тохиосон ч харих эрхгүй нэгэнтээ ч таарлаа
Хальт мулт харааж бас хараалгаж сурлаа
Хаашаа явахаа мэдэхгүй хээр хонож ч үзлээ
Хайрыг зүрхээр бус мөнгөөр хэмжихийг харлаа
Хамаг бүхнээ алдаад шаналж буйтай ч таарлаа
Инээсэн бүхэн нөхөр байдгүйг мэдэрлээ
Ижилссэн болгон амьдрал болдогүй г үзлээ


profile