Буцах шувуудын цуваанд Аав минь хүслээ хэлнэ
Буцаад ирэхийг нь хүлээж хавар болохийг хүлээнэ
Хүн ганц заяанд жаргал дандаа үгүй ч
Хүний нутагын шувуудад Аав минь шивнэхийн учир

Тоост шаргал хорвоод өгсүүр замын өөдөө
Тос даасан нутагаасаа одож алс суугаа
Элэг зүрхнийхээ уяа охид хөвгүүдээ харуулдаж
Эргээд ирэхийг нь хүлээж зүрхэн тарни шивишнэм

Айлын өвөөтэй хуучилах нь цаанаа нэг л эмтэрмээр
Ажиггүй юм шиг болов ч зүрх нь үрсээ хүлээсээр л
Миний хүүхдүүд алзахгүй ээ сайн явна ГЭСЭН
Мэнд мэдэж тэд минь сардаа хоёр ярьдаг юм

Хойтон жилийн намараас амжвал Аавдаа ирнээ ГЭСЭН
Холын шувуудтай хамт нисээд ирнээ үрс минь
Хэлсэн үгнийхээ хойноос санаа алдах нь хэцүү
Хэдэн жилийг хүлээж тэнгэр харуулдах бүүр хэцүү

Удахгүй ирнээ гээд явсан танхил жаахан үр нь
Урт холын өдөрүүдээ мартагнах нь явж буйг
Аавын танил өвөө хаанаас мэдэх билээ
Амын дагуулж харин овоодоо гэж суунам

Ургах нар шиг явсан Аавын чинь сүүдэр шингэрч ээ
Унаж яваа наснаасаа хорогдон зууралдаж хүлээнэм
Мөнгөөр ямар насыг худалдаад авах биш дээ
Мөн чиг их хүлээлээ,намар болтол хүлээхээс


                sbuhuu12@yahoo.com