Өгзөг нуруундаа хөх толботой
Өөр хаана ч байхгүй хөх тэнгэртэй
Талын салхи нь хүртэл хөхөм илбээтэй
Таанын толгой ч бас хөхөрч харагддаг
Дээдлэх ариун ёс хөх хадагтай
Дэвжих сүлд ч хөх магнагтай
Арын сайхан хангай хөх хөх уулс
Алтан говын зэрэглээ ч хөх хөх илбэ
Дээрээс заяатай талын улс хөх Монгол
Дэлхийд цуутай морьтон ард хөх Монгол
Алтан ургын худам бичээс хөх түүх
Амирлангуйн шар хуудас хөх судар
Туйл хайлхад хурдан хүлэг нь чонон хөх
Тулж очиход хилийн овоо хөх чулуу
Уран гоо охидын чимэг номин хөх
Уртын дуунд татарч аргадах үүлс нь хөх
Эрхий мэргэний агсасан нум хөчиндөө хөх
Исэгрэн шуугих бургэдийн сүүдэр хар биш хөх
Холын замд өргөн сэлэнгийн долгио хөх
Хоёрхон утастай хуурын эгшиг хөх эгшиг
Эрийн хиймор зоригтой золбоолог чоно хөх
Эцэг дээдэсийн таван ханатын өрх хөх
Ээтэн гутлын мөр л байвал тэр миний нутаг
Эргэх хорвоод өөр хаана ч байхгүй Хөх Монгол.
sbuhuu12@yahoo.com