Бичлэгийн тоо 5,522
Нэг л мэдэхэд чи надад дасчихсан
Нэл сэтгэл чинь дурлалын өнгөтэй болчихсон
Чихээрээ сонссон хайрын үгэнд илбэдүүлж
Чиний дэлгэсэн алчуур дээр би суучихсан
Аавд чинь би дурласаан
Алаг нүдний минь буруу биш
Андуу эндүү хорвоогийн
Айдас түгшүүр бүүр ч биш
Гэрэлд сүүдэр байдгийг мэдээгүй
Гэнэн хөөрхөн амьтан хүү минь
Итгэл гэрэлтсэн харцаараа
Ижийдээн аавыгаа дагуулаад оч
Цэвэр ариухан гараараа
Цэнгэл баяраан хөтлөөд харь...
Хөвсгөл далай минь ээ чи миний хүслийг сонсооч
Хөвхрөн эргэх давалгаа бүрт чинь гурвантаа шивнэе
Жигүүртэн олон шувуудад үгийг минь хэлээч
Жирийн л нэг сайхан амьдарья...
Далийн цэцэг минь ээ чи миний хүслийг сонсооч
Дагшин үнэр ариухан бүхэнд чинь хэдэнтээ анхилья
Эрхэмсэг тансаг эрвээхэйндээ хэлээд өгөөч
Энгийн л нэг сайхан амьдарья...
Хөвсгөл далай минь ээ чи миний хүслийг сонсооч
Хөвхрөн эргэх давалгаа бүрт чинь гурвантаа шивнэе
Жигүүртэн олон шувуудад үгийг минь хэлээч
Жирийн л нэг сайхан амьдарья...