Хархан нүдтэй хацар гоо бүсгүй
Харц булааж халуун хайр дурлалыг
Хараахан эзэмдэж амжаагүй байтал
Хавар чи битгий түрүүлж ирээч
Халх гоо сайхан дэгжин бүсгүй минь
Хайрын очийг дөлөөс гал болгон бадраа
Халуухан ухаалаг дотно нандин үгсээ
Хархүү надаас урьтаж бүү хэлээч
Хамаг бүгдээс илүүтэйгээр хайрлаж
Ханагар цээжинд минь янаглан тэврүүлэхийг
Хайрлуулах заяатай төрсөн энхрийхэн минь
Хаанаас ч хэнээс ч биш зөвхөн надаас л хүлээ
Хавраас урьтаж хайр чамд очно оо
Харин тэрхэн аугаа их хайрыг
Хавийн олон жавхаатай залуусаас
Хамгийн түрүүнд сарнай цэцэгсээр
Үлгэрийн ханхүүгээс гүнжхэн чамд л
Үүлтэй тэнгэрийн доохнуур
Үзүүртэй модны дээхнүүр
Өнө мөнхийн хайраараа жигүүрлэн дүүлсээр
Өвдөг сөгдөн мэхийн ёслол төгөлдөрөөр
Өр зүрхнийхээ угаас өгөх болноо
khan 2011.01.09 21.15m
goy boljee amjilt