Зvрхний гvнд бєхєхєєр завдах хvслийн дєлийг
Зvтгэн хvчээрээ бадраах хэмээн хичээвч
Зєнгєєр болдоггvй хувь тавиланг єєрчилж чадахгvй нь
Зvрхээ л чангалан, хvслээ хязгаарлан хvлээх цаг иржээ.

Хайрласан нандин бvхнээ жаргалтай явахыг vзэх
Хангалттай цаг хугацааг хvсэх хvсэл л vлдсэн бол
Хvслийнхээ эзэн болох бус боол нь болж євдєг сєгдєєд
Хvндэтгэлээ илэрхийлэн, дурсамжаа vлдээн одох vедээ харамсахгvйсэн.

Намар цагтай хамт гунигийн аялгуу эгшиглэн
Нарны илчтэй хамт сэтгэлийн илч буурах єдрvvдийн  тоогоор
Насны хэрсvv, гуниг баярыг євєрлєн, нулимсаа зvрхэндээ хуралдуулан
Налгар єдрийн дулаанаас илч горилон, харгуй зам даган бэдчин тэнvvчлэнэ.

profile
Хvслийнхээ боол бус, эзэн нь л явахсан...