IMG_3094

 

 

Эрт урдын цагт нэгэн мод байжээ.

 

IMG_3093

Тэр хамгаас дотно найз хүүтэй.

 

IMG_3091

Хүү өдөр бүр модтой уулзана.

Тэгээд модноос унах навчсыг нэг бүрчлэн түүдэг байлаа.

 

IMG_3092

Хүү түүсэн навчсаараа хааны титэм хийж өмсөн

өөрийгөө ой модны хаан гэж өргөмжлөх дуртай.

 

IMG_3089

Мод руу авирна. Мөн мөчрөөс дүүжлэгдэн зүггүйтэн тоглоно.

 

IMG_3088

Өлсөхөөрөө алмыг амтархан иднэ.

 

IMG_3087

Заримдаа тэд нуугдаж тоглодог байлаа.

 

IMG_3084

Өдөржингөө тоглож ядарсан хүү найзыгаа налж сүүдэрт нь дуг хийх дуртай.

 

IMG_3086

Хүү модыг хамгаас илүү хайрлаж мод ч маш их аз жаргалтайгаа мэдэрдэг байв.

 

IMG_3077

Цаг хугацаа өнгөрч хүү нэг мэдэхнээ том залуу болов.

 

IMG_3083

Энэ цагаас эхлэн мод ганцаардах болжээ.

 

IMG_3081

Гэтэл нэг өдөр залуу ирэхэд “Хүү минь над руу авиран мөчрөөс зүүгдэн тоглож алимнаас минь идээч” гэв.

 “Би одоо авирч тоглоход дэндүү томдоно. Харин өөрт хэрэгтэй зүйлээ худалдан авч бусадтай наргиж цэнгэмээр санагдлаа. Тийм болохоор мөнгө хэрэгтэй байна. Та надад мөнгө өгч чадах уу”

 “Уучлаарай. Надад мөнгө алга даа. Навч алимнаас өөр зүйл үнэндээ байхгүй. Хүү минь миний алимыг түүж худалд. Тэгвэл чи мөнгөтэй болж аз жаргалтай амьдрах байхаа”

 

IMG_3080

Модыг ингэж хэлмэгц залуу бүх алимыг хамж одлоо.

Гэсэн ч мод урдын адил аз жаргалтай байв. 

 Мод орхиж одсон залууг хүлээж яван маш их гуниглаж байлаа.

 

IMG_3075

Гэтэл нэг өдөр найзыгаа удаан хүлээлгэсэн залуу гэнэт эргэж ирэв.

 Мод магнайгаа тэнийтэл баярлаж “Хүү минь хоёулаа тоглож хөгжилтэй байяа” гэв.

“Тантай тоглох зав алга. Надад орон байр хэрэгтэй. Эхнэр авч хүүхэдтэй болох тул гэр орон үнэхээр хэрэгтэй болчихлоо. Та миний гуйлтыг биелүүлж чадах уу.”

 “Надад чамд өгөх гэр орон байхгүй ээ. Энэ ой миний гэр. Гэхдээ мөчрийг минь огтолж аваад байшин барь. Тэгвэл чи аз жаргалтай болох байхаа”

 

IMG_3082

Тэгээд залуу мөчрийг нь аваад байшин барихаар явжээ.

 IMG_3074

Найзыгаа гуйлтыг биелүүлж чадсан мод аз жаргалтай хоцров.

 Мод залууг олон жилийн турш уйгагүй хөгширтөлөө хүлээж байв.

 

IMG_3079

Тэгээд гэнэт нэг өдөр дахин ирэхэд мод үгээр илэрхийлэшгүйгээр баярлаж “Хүү минь нааш ир тоглоцгооё” гэв.

 “Одоо өвгөн болсон болохоор тоглож чадахгүй шүү дээ. Би удахгүй алс холыг зорино. Завь хэрэгтэй байна. Чи надад завь бэлтгэж өгөөч”

 “Тэгвэл намайг огтлоод завь хий. Хүссэн газартаа саадгүй хүрч аз жаргалтай амьдраарай.”

 

IMG_3078

Өвгөн модыг тойрч завь хийн хөлөглөөд алс холыг зорьжээ.

 

IMG_3071

Найздаа бүхнээ зориулдаг мод энэ удаад ч аз жаргалтай үлдэв.

 Гэвч мод маш өрөвдөлтэй болсон байлаа.

 

IMG_3073

Ийнхүү   бүр олон жилийн дараа өвгөн ахин ирэхэд мод “Уучлаарай одоо надад чамд өгөх зүйл үнэндээ алга. Алим ч гэсэн.”

 “Зүгээр дээ. Шүд минь муудаад алим идэж чадахгүй болсоон.”

 “Надад одоо чамайг тоглуулах мөчир ч байхгүйг харж байгаа биз дээ”

 “Би ч гэсэн тоглож чадахгүй болтолоо хөгширсөөн.”

 “Уучлаарай. Гэхдээ чамд ямар нэгэн зүйл өгвөл зүгээрсэн. Гэвч одоо чамд өгий гэсэн ч юу ч алга. Хөгширсөн хожуул л үлдэж дээ.”

 “Одоо надад юу ч хэрэггүй. Зүгээр л сууж амрах нам гүмхэн орчин байвал боллоо. Маш их ядарч байна.”

 “Тийм үү” хэмээн мод битүүхэн баярлаж “Сууж амрахад хөгшин хожуул яг тохирно. Наашаа суу сайхан амраад ав гэв”.

 

IMG_3076

Өвгөн модны хэлснээр сууж амархад мод эцсийн мөчид ч аз жаргалтай байлаа.

 

Зурган зохиомжийг  Э.Батзаяа.

 

profile
Аясаар болдоггүй хорвоог сэтгэлийн сайхнаар сүлж
Аргадаж болдоггүй амьдралыг урмын галаар тэтгэж яваарай.