Хэлбэрлэг бүхэн нь хэвээ олсон ертөнцөд
Хэлбэр дүрс тэг зураасанд хашигдаж амьдарнам
Хэмжээслэг бүхэн нь хэмжээгээ олсон ертөнцөд
Хэм хэмжээ цаг хугацаанд шахагдаж амьдарнам
Өнгөлөг бүхэн нь өнгөө олсон ертөнцөд
Өөрчилж болохгүй хэдхэн өнгөнд дасаж амьдарнам
Өмчирхөг бүхэн нь өмчөө олсон ертөнцөд
Өөр бусдаас би горьдож амьдарнам
                          Байршилт бүхэн нь байраа олсон ертөнцөд
                           Байгаль дэлхийн сүр хүчинд сөгдөж амьдарнам
                           Бахархалт бүхэн нь нууцаа хадгалсан ертөнцөд
                           Бахаа ханатал тэнэж биширч амьдарнам
                           Үржилт бүхэн нь хосоо олдог ертөнцөд
                           Үнэнч хайрыг мөрөөдөн эрхэлж амьдарнам
                           Үдэлт бүхэн нь ээлж сануулдаг ертөнцөд
                           Үйлийн үрд итгэн айж амьдарнам
profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар