Суумаар байна би түүнтэй бөөн хүсэл
Харь залуугийн дэргэд зогсох монголжин согоо
Харьж яваа насны өвөрт нүцгэн унтах зун

Гомдож байна би түүнд
Гараг өдөр солигдох шиг ааш, ааль
Ганц ч навчгүй нүцгэн, шалдан намар

Салмаар байна би түүнээс бөөн хүсэл
Ханилж явсан бүсгүй харь хүнтэй суухад
Халгих залуу насны өвөрт шалдан ирэх өвөл

Салмааргүй байна нүцгэн үнэнээр
Суумааргүй байна нүцгэн үнэнээр
Амьдармаар байна би бөөн хүсэл

M-M
 

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn