Оруулсан bataka



Хавраас хаврыг хулгайлсан болохоор
Хавар шиг хавар болохгүй байна
Хачин байна.
Зунаас зуныг хулгайлсан болохоор
Зун шиг зун болохгүй байна
Зутруу байна.
Хүнээс хүнийг нь хулгайлсан болохоор
Хүн шиг хүн огт төрөхгүй байна
Хүнд байна.

Зовж бичсэн шүлгээ уншихад
Худаг руу тонгойгоод , доош
Унахгүйн тулд гараараа
Хашлага тулах шиг
Хачин санагдана
Зовж хэлсэн үг тийм гүн.
Хашгирч хэлсэн үгсээ уншихад
Хайр, үзэн ядалтын хар мөр,
Цагаан гэгээ
Хаа сайгүй татаад
Учраа олохгүй самгардан
Ийш тийш дэмий нэг харна
Хашгирч хэлсэн үг тийм хоосон.
Уйлж бичсэн шүлгээ уншихад
Урсч бүдгэрсэн шөнүүдийн ул мөр
Хэнийг ч, хэзээ ч
Хайрлаж байгаагүйн ор мөр
Уруулсан бололтой хэсэг сэтгэл
Урссан бололтой хатсан нулимс
Хацар нүүрийг сийчсэн шарх
Нимгэн цааснаа нэхэгдэн үлджээ
Нулимс тийм хатуу, тийм хурц
profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...