帖子数 5,522
Зулын хорин таванд ч
Зул барьж чадахгүй
Сэтгэл тавгүйтэж
Санаа гүйчихсэн юм шиг
Эрх чөлөө гэдгийг эдлэвч
Эдлэсэн эрхээ амталхгүй нь
Эцэг эхээсээ холдоо биш
Ээж, ааваасаа холдоо юм байна.
Зул барих боломж үгүй ч хүү минь
Зүрх болгонд зул бий түүнийгээ асаа
Сайхан буурал ээжийн минь үг
Санааг амрааж, сэтгэлийг тайтгаруулна.
Орчиндоо зохицон амьдараарай
Овоо том болсон шүү миний хүү гэх
Орчлонд ганцхан байсан миний аав
Огторгуй гэгдэх миний сэтгэлээс шивнэнэ.
Өнгөрсөн цагт л тэд минь хэлсэн байх
Өнөөдрийг биш маргаашыг минь ч хэлсэн байх
Эцэг эх минь биш ээж, аав минь хажууд минь
Энэ л бодол эрх чөлөө болж байна, надад
Аавын минь татах тамхины үнэр л ганцхан
Ээжийн минь чанах цайны амт л ганцхан
Аав, ээжийн минь үг ганцхан надад биш
Амттай юм аа амьдрал, яг энэ талаасаа охин минь дээ
Зулаа барьдаа, яг одооноос орой болгон
Зүрхэн дэх тэр нэгэн зул зуун мянганд
Өртөөлөн асаж,зурагны бус сэтгэлийн өмнө асаг
Өөдсөн чинээ охин минь өвөө эмээгийн ач минь
Astana 2009-04-11
M-M
