Чимээгүйхэн угтах 
Чиний урууланд
Шингэж уусчихаад
Зүрхэнд чинь гуниг асгадаг 
Намайг чи уучил

Зүгээр л... 
Хацрын чинь хонхорхойд
Харцны чинь ялдамд
Сэтгэлээ унагачихаад
Авч чадаагүй 
Намайг чи уучил