Харийн нутагт мөрөөдөл хуртэл утгагүй
Халуун зүрхний цохилт хүртэл түгшүүртэй
Хүний нутагт бодол хүртэл замбараагүй
Ганган хэтэвч, гар цайлгах зоосны өмнө
Гантиг цагаан бие үнэгүйдэж Гал халуун дурлал сохорч
Гадны оронд хүн бүхэн
Галзуу юм шиг эрээгээ алдаж
Ганц шөнийн галзуурлын өмнө
Гайхамшигт хайр сэтгэл хүчгүйдэж
Хүний нутагт хагацал хүртэл жаргал юмшиг
Хайр хүртэл зовлон юмшиг, хамаг зүйл эсэргээрээ
Харийн нутагт бүх юм харийн Хайрemoticon
Бид энэ ертөнцийн нэгэн ургамал боловч сайн сайхан зүйл, гэрэл гэгээ рүү тэмүүлдэг билээ