"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
БАМБАЙ БУЛЧИРХАЙН ХОРТ
ХАВДАР
Ихэнх тохиолдолд ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй
l Хүзүүний урд юмуу эргэн тойронд ургацаг болон зангилаа товгор
үүсэх
l Хоолой сөөх болон дууны өнгөнд өөрчлөлт орох
l Хоол идэхэд зовиуртай байх
l Амьсгал давчдах
l Хүзүүний орчимд өвдөх
Бамбай
булчирхайн хавдар үүгэдэг гол хүчин зүйл
Олон хүчин зүйлээс болж хорт хавдар үүсдэг.
Их хэмжээний
Туяагаар шаруулах
Бага насандаа толгой болон хүзүүндээ туяа эмчилгээ хийлгэж байсан
хүүхдүүд энгийн хүүхдүүдээс илүү хавдар тусах магадлал өндөр байдаг.
Бамбай булчирхайн өвчин
Архаг
бамбай булчирхайн үрэвсэл
Бамбай
булчирхайн үйл ажиллагааны доголдол
Гэр бүлийн хүмүүс өвчтэй байсан
эсэх
Эцэг эхийн аль нэг нь бамбай булчирхайн хавдартай
байсан тохиолдолд хүү нь 7.8 дахин, охин нь 2.8 дахин хавдар тусах магадлал
өндөртэй .
Таргалалт
Биеийн жин
хэт их байх тохиолдолд бамбай булчирхай өвчин тусах магадлал илүү өндөр.
Бамбайн
булчирхайн хавдрыг оношлох аргууд
l Бамбай булчирхайн үйл ажиллагааны шинжилгээ: Бамбай
булчирхайн хавдарын шинжилгээ, бамбайн булчирхайн дэлгэрэнгүй шинжилгээ, цусны
шинжилгээ.
l Бамбай булчирхайн ЭХО шинжилгээ
l Эсийн шинжилгээ: Нарийн ашиглан бамбай булчирхайн
ургацагаас бага зэргийн эсийг авч шинжилгээ хийдэг бөгөөд мэдээ алдуулалт
шаардлагагүй, өвдөлт бага мөн гаж нөлөөгүй.
Бамбай
булчирхайн хорт хавдрын эмчилгээний аргууд
Бамбай булчирхайн хорт хавдарыг ямар аргаар эмчлэх
эсэхийг өвчний үе шат болон өвчтөний эрүүл мэндийн байдлаас шалтгаалан эмчтэй
зөвлөлдсөний дараа шийддэг.
l Мэс засал: Хоёр талын бамбай булчирхайг тайрч авдаг мэс засал нь
хамгийн үндсэн эмчилгээний арга юм. Тухайн байдлаасаа шалтгаалан хүзүүний хоёр
талын тунгалгийн булчирхайг хамтад нь авдаг. Хавдар анхан шатандаа байвал
зөвхөн нэг талын бамбай булчирхайг авдаг.
l Туяа эмчилгээ болон
иод эмчилгээ: Бамбай булчирхайн эсэнд шингэсэн туяатай иодыг ашиглан
мэс заслын дараа үлдсэн бамбай булчирхайн хавдарын эсийг эмчилдэг.
l Бамбай булчирхай
гормоны эмчилгээ: Мэс заслын дараа дутагдалтай
байгаа бамбай булчирхайн гормоныг нөхөж, бамбай булчирхайн хорт хавдарыг
сэдрэхээс сэргийлж, бамбай булчирхайн гормоныг нөхөх эмчилгээг зайлшгүй хийлгэх
шаардлагатай байдаг.
l Туяа эмчилгээ
l Химийн эмчилгээ
Монгол дахь салбар оффис
Хаяг : БЗД, 15-р хороо, 13-р хороолол, 13-н автобусны буудлын урд байрлах “Престиж” төв, 2 давхарт 202 тоот
Утас : 7000-3213, 96009285
Имэйл : mgl@gilhospital.com
Веб сайт : http://foreigner.gilhospital.com/Mongolia/
Facebook : https://www.facebook.com/gmc.int