"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Бичлэгийн тоо 16,130
G цэг гээд л яриад байдаг, чухам хаахна байдаг юм бэ? . Vнэндээ үүнийг яг хаана байдгийг мэдэх гэж эpэгтэйчүүд бид ч өөрсдөө оролддог шүү дээ. G spot буюу Жи цэг нь 1950 онд анх нээж олсон эрдэмтэн, эмэгтэйчүүдийн эмч Эрнст Грефенбергийн нэрээр нэрлэгджээ.
Жи цэг гэж юм байдаг эсэхтэй олон хүн маргадаг байсан ч 2002 онд Италийн эрдэмтдийн томоохон судалгаагаар ийм цэг байдгийг, мөн эмэгтэй хүний дур ханахдаа ялгаруулдаг ялгарал нь чухам энэ Жи цэгтэй холбоотой болохыг тогтоосон. Юутай ч Жи цэг нь бүсгүйчүүдийн хүчтэй сэрлийн цэг гэж тооцогдож байна.
Энэ цэгийн мэдрэмтгий байдал нь хэлүүнээс нугас руу мэдрэл дамжиж байгаатай холбоотой байж болох гэнэ. өөр бусад шалтгаан байж болох ч гол нь уг цэгийг зөв олж, өдөөх явдал юм. үүнд хайрт чинь тусална. Эмэгтэйн умдагийг тойроод цагийн нүүр байна гээд бод. Уг цэг нь үтрээний урд хананд умдагны ясны ард, амсраас уг хүртэлх зайны 1/3 хэсэгт барагцаалбал хурууны нэг үе гүнд 12 цагийн байрлалд байна. Заримдаа цэг 11 цаг эсвэл нэг цаг орчимд шилжсэн байдаг. Гэхдээ л ямар нэг шалтгаанаас үл хамааран умдагны дээд хананд 12 цагийн байрлалд байдаг.
Эр хүнд гар байгаа цагт эмэгтэй хүн сэрэлгүй байна гэж үгүй
Жирийн үед шидэт цэгийг олоход амаргүй. үүний тулд эмэгтэй хүн өөрийгөө эрэгтэй хүн гэж бодож, харин эрэгтэй нь тэвчээртэй, анхааралтай байх ёстой. Эрэгтэйчүүд урьдчилсан энхрийлэлгүйгээр эрлийг эхлэх хэрэгтэй, тэгэхдээ эрэгтэй хүний гар цэвэр, дулаан байх ёстой. Эмэгтэй хүнийг дур ханасны дараа шууд цэгийг хайсан нь дээр. Эмэгтэйн умайн хэсэгт хүрэхдээ эрэгтэй хүн маш болгоомжтой, зөөлөн хүрэх хэрэгтэй. Эрэгтэй хүн хуруу эсвэл амаараа хэлүүг энхрийлж байгаа бол G цэгийг дур тавихаас өмнө ч олж болно. Энэ үед цэгийн хэмжээ томорсон, хангалттай мэдрэмтгий болсон байна. Цэгт хэрхэн даралт үзүүлэхээ эмэгтэйн мэдрэмжээс хамааран зохицуулах хэрэгтэй.
