http://www.youtube.com/watch?v=KJBB_QLCniQ


Нурууны диск гэж юу вэ? Остеохондроз гэж юу вэ? Түүний бүтцийн өөрчлөлтөөс үүдэх өвчлөл өвдөлтүүд:

Ихэвчлэн нурууны өвдөлтүүд бөөр, ходоод, элэг өвдөлттэй андуурагддаг.

Нугалам хоорондын мөгөөрсөнд өөрчлөлт гаргахад хүргэдэг үндсэн шалтгаан: нурууны гэмтэл, нурууны булчин сулрах, хүнд зүйл өргөх, удаан хугацаагаар буруу байрлалд суух зэрэг нь нөлөөлдөг. Мөн таргалалт нөлөөлдөг ба илүүдэл жин нь нурууны нугаламд ачаалал их өгдөг. Эмэгтэйчүүдэд жирэмслэлт, дааврын хямрал, цэвэршилттэй холбоотой. Үүнээс гадна бодисын солилцооны хямралтай холбоотой микроэлементүүд дутагдсанаас болж үүсдэг. Жишээ нь: кальци, магни, цайр, фосфор гэх мэт.

Нурууны диск гэдэг нь сээр нурууны ясны хооронд байрлаж зөөлөвч шиг гадны доргилтыг шингээж байдаг диск байрнаасаа мултарч энэ нь сээр нурууны сувгаар дайрч мэдрэлийг дарж бүсэлхийн нурууны өвдөлтийг үүсгэдэг. Гол шалтгаан нь ясны хэлбэр өөрчлөгдөх юм уу гадны бэртэл бөгөөд нөгөөтэйгүүр тодорхой шалтгаангүйгээр амархан өвчилж болдог.

Гадны хүчтэй механик нөлөөний улмаас сээр нурууны хэлбэр хавтгай юм шиг болж өөрчлөгдсөн ясны хугарал нь нуруу ба бүсэлхийнд байнга тохиолддог. Ихэвчлэн дээрээс унасан хүнд зүйлд цохигдох юм уу газартай хүчтэй мөргөлдөх, бөгснөө дээшээ бүсэлхийд хэт их ачаалал очсон тохиолдолд амархан үүсдэг ба, голлох шалтгаан нь ясны сийрэгжилт, хөгшрөлт бөгөөд 60-70 насны ахмадууд голчлон өвчилдөг.

Хажуу талаас нь харахад нуруу хэтэрхий тахийж бүсэлхий хавиараа S үсгэн хэлбэртэй болж өөрчлөгдсөн байдаг ба аарцаг юм уу мөрний өндөр хоорондоо өөр байх эсвэл бие нэг тийшээ хазайсан харагддаг. Ихэвчлэн 10 орчим насныханд буруу суух зуршил, генээс хамааран үүсдэг.
Остеохондроз хүндрэх, архагших тусам нугаам хоорондын диск төдийгүй нугалмын ясанд эргэн сэргээх боломжгүй өөрчлөлтүүд гардаг .

Нурууны диск гэж юу вэ? Остеохондроз гэж юу вэ? Түүний бүтцийн өөрчлөлтөөс үүдэх өвчлөл өвдөлтүүд:

Ихэвчлэн нурууны өвдөлтүүд бөөр, ходоод, элэг өвдөлттэй андуурагддаг.

Нугалам хоорондын мөгөөрсөнд өөрчлөлт гаргахад хүргэдэг үндсэн шалтгаан: нурууны гэмтэл, нурууны булчин сулрах, хүнд зүйл өргөх, удаан хугацаагаар буруу байрлалд суух зэрэг нь нөлөөлдөг. Мөн таргалалт нөлөөлдөг ба илүүдэл жин нь нурууны нугаламд ачаалал их өгдөг. Эмэгтэйчүүдэд жирэмслэлт, дааврын хямрал, цэвэршилттэй холбоотой. Үүнээс гадна бодисын солилцооны хямралтай холбоотой микроэлементүүд дутагдсанаас болж үүсдэг. Жишээ нь: кальци, магни, цайр, фосфор гэх мэт.

Нурууны диск гэдэг нь сээр нурууны ясны хооронд байрлаж зөөлөвч шиг гадны доргилтыг шингээж байдаг диск байрнаасаа мултарч энэ нь сээр нурууны сувгаар дайрч мэдрэлийг дарж бүсэлхийн нурууны өвдөлтийг үүсгэдэг. Гол шалтгаан нь ясны хэлбэр өөрчлөгдөх юм уу гадны бэртэл бөгөөд нөгөөтэйгүүр тодорхой шалтгаангүйгээр амархан өвчилж болдог.

Гадны хүчтэй механик нөлөөний улмаас сээр нурууны хэлбэр хавтгай юм шиг болж өөрчлөгдсөн ясны хугарал нь нуруу ба бүсэлхийнд байнга тохиолддог. Ихэвчлэн дээрээс унасан хүнд зүйлд цохигдох юм уу газартай хүчтэй мөргөлдөх, бөгснөө дээшээ бүсэлхийд хэт их ачаалал очсон тохиолдолд амархан үүсдэг ба, голлох шалтгаан нь ясны сийрэгжилт, хөгшрөлт бөгөөд 60-70 насны ахмадууд голчлон өвчилдөг.

Хажуу талаас нь харахад нуруу хэтэрхий тахийж бүсэлхий хавиараа S үсгэн хэлбэртэй болж өөрчлөгдсөн байдаг ба аарцаг юм уу мөрний өндөр хоорондоо өөр байх эсвэл бие нэг тийшээ хазайсан харагддаг. Ихэвчлэн 10 орчим насныханд буруу суух зуршил, генээс хамааран үүсдэг.
Остеохондроз хүндрэх, архагших тусам нугалам хоорондын диск төдийгүй нугалмын ясанд эргэн сэргээх боломжгүй өөрчлөлтүүд гардаг .


БНСУ-ын Эрүүл мэндийн яамны итгэмжлэгдсэн
Нурууны дискний өвчнийг анагаах мэргэшсэн 
Часэн Солонгосын уламжлалт эмнэлэг

Жилд дунджаар 150 мянган өвчтөнд үзлэг хийж, эмчилгээний тоогоор 900 мянга гаруй үзлэг, шинжилгээ, эмчилгээ хийдэг мэргэшсэн эмнэлэг.

Нурууны дискний өвчнийг мэс заслын бус аргаар бүрэн эмчлэх бололцоотойг нотлохын тулд өдгөө 25-н жилийн нүүрийг үзэж буй Часэн Солонгосын уламжлалт эмнэлэг нь бидэнд итгэж үйлчлүүлсэн үйлчлүүлэгч Та бүхний дэмжлэгтэйгээр нурууны өвчнийг мэс заслын бус аргаар эмчлэх салбарт тэргүүлэх боллоо. Зөвхөн өвдөлт намдаах төдийгүй биеийн төлжих чадварыг сайжруулснаар нурууны өвчний голомтыг эмчилж байна. АНУ-ын Норз-Керолайн мужийн нэрэмжит Анагаах ухааны их сургуультай хамтарсан судалгаа, эмчилгээ хийсний үр дүнд эмчилгээнд хамрагдсан өвчтөнүүдийн нурууны дискний өвчнийг 95 хувь бүрэн эмчилсэн байна. Алдарт сэтгүүл 『PAIN』-нд архаг өвдөлтийг богино хугацаанд намдаах үйлчилгээний талаар судалгааны ажлууд нь хэвлэгдсэн бөгөөд хөдөлгөөнт зүү болон үрэвсэл дарах, яс болон мэдрэлийг төлжүүлэх үйлчилгээтэй уламжлалт эмнүүдийнх нь талаар танилцуулагдаж шинжлэх ухаанаар баталгаажсан байна. Часэн эмнэлгийг сонгосон Таны сонголт үргэлж зөв байх болно гэдэгт итгэлтэй байна.

Хамгийн ойроос хамгийн сайн эмчилгээ хийлгэх бололцоотой
Часэн Солонгосын уламжлалт эмнэлэг

Часэн эмнэлэг нь нурууны дискний өвчний улмаас алхаж чадахгүй болсон өвчтөнүүдийг бүрэн анагаахын төлөө 2014 оны байдлаар нийт 280 гаруй мэргэшсэн боловсон хүчин, 779 өвчтөний ортой платыг ажиллуулж байгаа бөгөөд БНСУ-д 17-н эмнэлэг, АНУ-д 8-н эмнэлгийн үйл ажиллагааг тогтмол явуулж өөрийн нетворк сүлжээг байгуулан ажиллаж байна. Нурууны дискний өвчний салбарт 25 жилийн туршлага хуримтлуулсан мэдлэг чадавхиа байнгын сургалт, семинар, дадлагажуулалт зохион байгуулснаар Часэн эмнэлгийн нийт боловсон хүчний түвшнийг сайжруулж аль ч салбар эмнэлэгт очсон дээд зэргийн эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах боломж бололцоог хангахын төлөө ажиллаж байна. АНУ-ын Мичиган мужийн нэрэмжит их сургууль, Лас Вегасын "Сидарс Синай& эрүүл мэндийн төв, ОХУ-ын Анагаах ухааны Улсын их сургуулиудтай хамтарсан судалгаа семинар зохион байгуулж боловсон хүчний чадавхиа сайжруулах арга хэмжээг байнга авч байна. Часэн эмнэлгийн давуу талыг дэлхийд таниулах, мөн өөрийн өвөрмөц эмчилгээний аргачлалыг глобалчлах зорилготой гадаадын томоохон эрүүл мэндийн байгууллага, судалгааны хүрээлэнгүүдтэй хамтран ажиллаж боловсон хүчний салбарт байнгын хөрөнгө оруулалтыг хийж байна.


280 их эмч
Жилд 900,000 удаагийн үзлэг
Дотооддоо 17, гадаадад 8-н салбар

Шинжлэх ухаанаар баталгаажсан 
Нурууны дискний өвчнийг анагаах 
уламжлалт эмчилгээний арга
Нийт өвчтөний 95%-ийг анагаадаг

MRI, CT, X-RAY зэрэг орчин үеийн
төхөөрөмжөөр нарийн шинжилж зөв
оношлогоо хийдэг

Мэс заслын бус аргаар нурууны дискний
өвчнийг анагаах эмчилгээний арга:
Часэн эмнэлгийн уламжлалт эм тан,
эмчилгээний үр дүн сайтанй зүүний эмчилгээ,
Чүна бариа засал, физик эмчилгээнүүд

Часэн Нуруу, үе мөч судлалын хүрээлэн(JSR)

JASENG SPINE AND JOINT RESEARCH INSTITUTE

JSR нь Часэн солонгосын уламжлалт эмнэлгийн мэс заслын бус аргаар нурууны дискний өвчнийг анагаах эмчилгээний нөлөө, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор эмчилгээний суурь аргачлалыг сайжруулах, улам боловсронгуй бөгөөд үр дүнг нэмэгдүүлэхийн тулд зогсолтгүй судалгаа хийж байна. Энэхүү судалгааны хүрээлэнг Часэн эмнэлгээс Уламжлалт анагаах ухааны эмчилгээний үр дүнг олон нийтэд таниулах, хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор үүсгэн байгуулсан юм. JSR нь Часэн эмнэлгийн нэгдсэн эмчилгээний арга, технологи дээр тулгуурласан мэргэшсэн боловсон хүчний солилцооны програм болон гадаад дотоодын томоохон байгууллагуудтай хамтарсан "Мэдикал Клостер&-ыг үүсгэн ажиллаж байна. Өвчний анхан шатны эх үүсвэрийг судалснаар хамгийн чухал эмчилгээний аргыг хөгжүүлж аж үйлдвэрийн хэв маягт оруулан нэмүү өртөгийг нэмэгдүүлэн ажиллаж байна.

Томоохон эрдэм шилжилгээний бага хурал, мэдээлэл солилцооны арга хэмжээнүүд

Name of institutionContent of CollaboratoinCollaboration Typeyear
Hospital of Medical Center of President's Affairs
Administration of the Republic of Kazakhstan
Хамтарсан судалгааны ажил гүйцэтгэх гэрээХүний нөөцийн солилцоо, 
хамтарсан судалгаанууд
2012
Korea Institute of Oriental MedicineЭмчилгээний аргачлалд зөвлөх, хамтран ажиллах гэрээХамтарсан судалгаа2011
Michigan State UniversityMSAT Biomarker Хамтарсан судалгаа
Шин Жүншиг эрхэлгч Хүндэт профессороор
ажиллаж хүний нөөцийн солилцооны
програмтай хамтранажиллаж буй
Хамтарсан судалгаа, 
хүний нөөцийн солилцоо
2011
Rush University Medical CenterЭрдмийн солилцооны гэрээЭрдэм шинжилгээний 
хамтарсан судалгаа
2011
AOA(America osteopathic association)Эрдмийн солилцооны гэрээЭрдэм шинжилгээний 
хамтарсан судалгаа
2011
"Кёнхий& Их сургуулийн "Зүү, бариа заслын
шинжлэх ухааны судлагааны төв&
(AMSRC)
Часэн уламжлалт эмнэлгийн судалгаа, 
туршилтын ажлын хамтрагч байгууллага
Хамтарсан судалгаа2009
University of North Carolina at Chapel HillНурууны өвчтөнийг уламжлалт аргаар анагаасны 
дараах үр дүнгийн судалгаа, элгэнд нөлөөлөх хор 
уршигийг судлах
Хамтарсан судалгаа2008
Al Azhar UniversityШинжлэх ухааны технологийн чиглэрээр хамтран 
ажилласан
Хамтарсан судалгаа,
ЭШБХ
2007
University of California, IrvineШинжлэх ухааны технологийн чиглэрээр хамтран 
ажилласан
Хамтарсан судалгаа, 
ЭШБХ
2007
Green Cross Corp.GCSB-5 Байгалиас гаргасан шинэ бодисоор 
эм бүтээсэн, үйлдвэрлэлд оруулсан
Хамтарсан судалгаа2004
School of Pharmacy, Sungkyunkwan UnivЭмийн үйлчилгээний хүрээг тогтоох/ 
шинэ эм гаргах судалгааны ажил
Хамтарсан судалгаа2001
Seoul National Univ. Natural Products
Research Institute
Эмийн үйлчилгээний хүрээг тогтоох/ 
шинэ эм гаргах судалгааны ажил
Хамтарсан судалгаа1999

ҮНДСЭН ЭМЧИЛГЭЭ

Нурууны дискний өвчнийг
анагаах төв
Нурууны диск, хүзүүний диск, үенээс мултарсан диск, хүзүүний нарийсал /тэшрэл/, нурууны нарийсал, нурууны муруйлт, нурууны урд өмнө талын муруйлт, сээр нурууны хагалгааны дараах нөхөн сэргээх эмчилгээ
Үе мөчний төвҮе мөчний үрэвсэл, үеийн зөөлөн эдийн мултралын үрэвсэл, ясны сийрэгжилт, мөрний үеийн үрэвсэл, булчин шөрмөсний үрэвсэл, бусад үе мөчний өвчин
Тусгай клиникЭрүүний үе мөч, Гольфийн тоглоомоос үүдэлтэй гэмтсэн нуруу засах
Вельнис клиникГүн ядаргаа, дархлаа сайжруулах, Эмэгтэйчүүдийн амаржсаны дараах сувилал, эмэгтэйчүүдийн тусгай эмчилгээ, жирэмслүүлэх тусгай эмчилгээ, тухайн хүний биед тааруулах тусгай жорны дагуу хийсэн ардын эм, дитокс диетын эмчилгээг хийдэг клиник
Нуруу, үе мөчний
шинжилгээний төв
MRI, CT, X-RAY, ЭХО, ясны сийрэгжилтийн шинжилгээ, бие махбодийн тест (биеийн тамир, физик эмчилгээний танхим)DITI, цус болон шээсний шинжилгээ

МЭС ЗАСЛЫН БУС АРГААР ЭМЧЛЭХ ЧАСЭН ЭМНЭЛГИЙН ДАВУУ ТАЛУУД

Часэн 
хагалгааны 
бус аргын 
эмчилгээ
Ясны мэдрэлийг
төлжүүлэх үндсэн
эмчилгээ

Часэн уламжлалт ардын
эм тан болон зүү

Өөрийн нөхөн
сэргэх чадварыг
сайжруулах
үндсэн эмчилгээ

Чүна бариа засал,
Нөхөн сэргээх
дасгал хөдөлгөөн

Өрөвслийг
дарж өвчин
намдаах
эмчилгээ

Часэн уламжлалт ардын
эм тан, Шибару эмэн зүү,
хөдөлгөөнт зүү

Нуруу нугасны яс болон мэдрэлийг нөхөн сэргээх, төлжүүлэх эмчилгээ нь нуруу, үе мөчний өвчний голомтыг хүний биеийн үндсэн бүтцэд өөрчлөлт оруулахгүйгээр, мэс заслын бус аргаар анагаах эмчилгээний аргачлал юм. Нурууны архаг дискний өвдөлтийг богино хугацаанд намдаах хөдөлгөөнт зүү, өвчний дахин давталтыг зогсоох уламжлалт эмийн эмчилгээ зэрэг шинжлэх ухаанаар батлагдсан Часэн эмнэлгийн мэс заслын бус аргаар анагаах эмчилгээний аргаар өвчинг намдаах, өвчний голомтыг анагаах, үндсэн эмчилгээ зэрэг системчлэгдсэн эмчилгээг хийнэ. Нурууны ойролцоох хавагнасан болон гэмтсэн эд эсний өрөвслийг анагааж, булчин шөрмөсийг бэхжүүлэх, нурууны яс болон мэдрэлийг төлжүүлэх эмчилгээг хийснээр өвчин намдах төдийгүй эрүүл саруул нуруутай болгодог.

ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨРЛҮҮД

Нурууны яс болон мэдрэлийг нөхөн сэргээх, өвчнийг дахин сэтрүүлдэггүй нурууны дискний эмчилгээ

Механик цагийн дотоод бүтэцтэй адил хүний биеийн нуруу нь яс болон зөөлөвчний үүрэг гүйцэтгэх диск, булчин шөрмөс зэрэг олон эдийн хоорондын зангилаанаас бүтдэг бөгөөд эдгээр нь хоорондоо бие биенээ түшиж зангилаатай оршин тогтнодог байна. Гэвч амьдралын буруу хэв маяг, зуршилаас нурууны яс, ойр орчмынх нь булчин , зөөлөн эд зэрэг нь сулрах тохиолдолд бага зэргийн цочрол авахад л өвдөх ба гэмтэх боломжтой байдаг. Иймд суларсан нурууны яс болон хүрээлэх эд эсийг бэхжүүлэх, төлжүүлэх эмчилгээг хийхгүй бол нурууны дискний өвчин дахин давтах магадлалтай байдаг байна.

"Чүна& бариа заслын аргачлалын талаар

Биеийн булчин болон яс, үенүүд нь эвгүй унахад тухайн ясыг бүрхсэн мэдрэл, булчин зэрэг ойр хавийнхаа зөөлөн эдэд цочрол өгдөг. Мөн нурууг хажуунаас нь түшиж өгөх үүрэгтэй булчин, шөрмөснүүдийн хэвийн байдал алдагдаж цусны эргэлт саарах, нурууны өвчинтэй болж зовиур нэмэгддэг. "Чүна& бариа заслын арга нь өөрийн байршлаа алдсан нурууны яс болон булчинг бариа заслын аргаар хэвэнд нь оруулж өгөх, хүрээлж буй зөөлөн эд болон бусад эд эсийг бариа заслын аргаар сайжруулах эмчилгээний арга юм. Энэ нь зөвхөн нуруунаас гадна эрүү, хүзүү, тааз зэрэг хүний биеийн балансыг хэвэнд нь оруулж өгдөг бариа засал юм. Тухайн хүний биеийн байдалд нь тааруулж бариа заслыг хийдэг онцлог талтай.

Уламжлалт эм болон зүүний эмчилгээ

Уламжлалт зүү бол нурууны дискний өвчинг намдаах хамгийн шилдэг арга юм. Уг зүү нь энгийн зүүнээс арай өөр зөгийнөөс гаргаж авсан цэвэр зөгийн хорыг ашигласан зөгийн хортой зүүг биеийн өвдөж буй хэсэгт хийж өгвөл өвдөлт нь багасаад зогсохгүй биеийн эсэргүүцлийг сайжруулснаар эмчилгээг үр дүнтэй болгодог. (Уламжлалт эмтэй, тусгай нарийн зүүтэй тариураар судсанд тарьснаар зүү болон уламжлалт эмийн эмчилгээг хамтад нь хийдэг.) 
Часэн солонгосын уламжлалт эмнэлгийн оюуны өмчийн патенттай "Шинбару& зүүн тариа нь нурууны дискний өвдөлтийг намдаахаас гадна өрөвслийг дарах баталгаажсан үйлчилгээтэй юм. Нурууны диксний мултралын улмаас өвдөх, хүндвэртэй, алхах боломжгүй үед нурууны ясыг хүрээлэх булчин шөрмөс хатуурч биеийн цусны эргэлт муудаж өвдөлтийн хэмжээ улам их нэмэгддэг. Часэн хөдөлгөөнт зүүний эмчилгээ нь зүү тавьсан чигээр нь хөдөлгөөнт үйлдэл хийснээр зангирч хатуурсан булчинг суллах, тайвшруулах үйлчилгээтэй тусгай эмчилгээний арга юм.

Нөхөн сэргээх эмчилгээ болон Физик эмчилгээ, биеийн үндсэн суурийг сайжруулах үндсэн эмчилгээ

Сүүлийн үеийн дэвшилтэт төхөөрөмжөөр биеийн бүтэц, тэнцвэрийг шалгаад тухайн хүнд нийцэх дасгалуудыг зааварчилж өгдөг. Нөхөн сэргээх дасгалуудын тусламжтайгаар тэнцвэрээ зөв олох, булчинг нэмэгдүүлэх, биеийн уян хатан байдлыг сайжруулах, буруу хэвшсэн байршил зэргийг засах, нуруу болон үе мөчний чилээг гаргах зэрэг үйлчилгээтэй дасгалуудыг хийдэг.

Эмчилгээний үр дүн

Нурууны дискний өвчнийг мэс засал хийлгэхгүйгээр эмчлэх бололцоотой юу?

Часэн мэс заслын бус аргаар нурууны дискний өвчнийг анагаах туршилтыг явуулсны үр дүнд нийт эмчилгээнд хамрагдсан өвчтөний 95% хувь нь хэвийн байдалд орсон, эдгэрсэн гэсэн судалгааны үр дүнд хүрсэн байдаг. 
Өнөөгийн анагаах ухааны онолд нурууны дискийг мэс заслын аргаар бүрэн эдгэрүүлэх өвчтөний хувийг 2% гэж тооцолдог байна.

Часэн мэс заслын бус аргаар нурууны дискний өвчнийг эмчилсэн байдал, судалгаа хийгдсэн нь

  • Өвчтөн : MRI шинжилгээгээр нурууны дискний өвчинтэй гэсэн онош тогтоогдсны дараа Часэн эмнэлгийн мэс заслын бус аргаар нурууны дискний өвчнийг эмчлүүлсэн 128 хүн
  • Эмчилсэн арга : Часэн мэс заслын бус аргаар нурууны дискний өвчнийг анагаах эмчилгээнд 6 сарын турш тогтмол хамрагдсан өвчтөнүүд, өвдөлтийн байдал болон бусад нарийн шинжилгээнд хамруулж хэвийн амьдралд орох бололцоотой эсэхийг шалгав
  • Судалгаа хийсэн байгууллага : Часэн өвчин судлалын хүрээлэн
  • Бараг өвдөхгүй байна
  • Их хэмжээгээр багассан
  • Ялгаагүй шахам байна

Эмчилгээний өмнө болон дараахийг харьцуулсан MRI бичлэгүүд

  • Нурууны диск тохиолдол

    Эмчилгээний өмнөДиск нь мултарчихсан 
    байгаа байдал

    Эмчилгээний дарааЭмчилгээний дараа мултарсан 
    диск орсон байгаа байдал

  • Хүзүүний дискний тохиолдол

    Эмчилгээний өмнөДиск нь мултарчихсан 
    байгаа байдал

    Эмчилгээний дарааЭмчилгээний дараа мултарсан 
    диск орсон байгаа байдал

Өвдөлтийн байдал болон өвдөх хугацааны харицуулалт
Өвдөлтийн хэмжээХөнгөн
хэлбэрийн дикс
Энгийн дискХүндэвтэр
байдалтай дикс
Диск бүлтэрсэн, хүнд хэлбэртэй нурууны дискний өрөвсөл
Дундаж хугацаа1~2 долоо хоногт2~3 долоо хоногт2 сарын дотор2~3 долоо хоног эмнэлэгт хэвтэж, 5-аас дээш сарын хугацаанд эрчимжүүлсэн эмчилгээнд хамруулсан

Часэн мэс заслын бус аргаар нурууны өвчнийг анагаасан байдал, өвчний дахин давталтын талаар

  • 94% нь эдгэрсэн

    Эмчилгээ хийлгэсний
    6 сарын дараа

  • 87% нь эдгэрсэн

    Эмчилгээ дууссаны
    3 сарын дараа

  • 84% нь эдгэрсэн

    Эмчилгээ дууссаны
    5 сарын дараа

Часэн солонгосын уламжлалт эмнэлгийн
Уламжлалт эм, эмчилгээний гол бодисуудын талаар

Часэн солонгосын уламжлалт эмнэлгийн &Нурууны дискний өвчнийг эмчлэх төв& нь БНСУ-ын Сөүл Үндэсний Их сургуулийн "Байгалийн цэвэр усыг судлах шинжлэх ухааны хүрээлэн&-тэй хамтран Часэн эмнэлгийн эмчилгээнд хэрэглэгдэх уламжлалт эмийн гол бодисыг судалж, эмчилгээнд нөлөөлөх гол хүчин зүйлсийг олж авахын тулд туршилт хийсэн байна. Уламжлалт эмэнд буй бодисуудыг тус тусд нь салгаж тус бүрийн нөлөөг ургамал болон амьтанд туршилт хийж тус бүрийн эерэг нөлөөг тодорхой болгов.

Туршилтын үр дүнд "Шинбару Метин& гэдэг нэртэй үе мөчний өвчинд эерэгээр нөлөөлөх шинэ бодисыг олж авсан юм. Энэ нь өвчин намдаахаас гадна гэмтсэн ясыг төлжүүлэх, гэмтсэн мэдрэлийг төлжүүлэх зэрэг эерэг нөлөөтэй нь бусад үе мөчний өвчнийг анагаах эмийн бодисоос эрс давуу байж чадахыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нотолсон юм. Шинэ бодис болох "Шинбару Метин& нь Солонгост төдийгүй Япон, АНУ зэрэг орнуудад шинэ бодисоор бүртгэгдсэн бөгөөд АНУ-д оюуны өмчийн сертификат авсны дараа Солонгосын Оюуны өмчийн газарт албан ёсоор бүртгэгдсэн юм.

Часэн эмнэлгийн Уламжлалт эмийн онцлог шинж чанар

Байгалийн цэвэр гаралтай, хамгийн сайн чанартай эмийн бодисыг хэрэглэж байна.

Часэн эмнэлэгт эм болон эмийн түүхий эд нийлүүлэгч "Грийн Мёнпүм" эм, эмэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани нь Часэн группийн охин компани бөгөөд БНСУ-ын Эрүүл ахуйн газрын HGMP(Сайн чанарын эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, чанарын шаардлага хангасан зэрэглэл)-ийн сертификатыг эзэмшдэг байгууллага юм. HGMP гэдэг нь аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан байгууллагад олгодог БНСУ-ын Эрүүл ахуйн газрын сертификат бөгөөд 2009 оноос эм, эмэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төхөөрөмжийн чанарыг шалгаж олгодог болсон тусгай зөвшөөрөл юм.

"Грийн Мёнпүм" эм, эмэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани нь 2012 оны 12 дугаар сард БНСУ-ын нийт 240 гаруй энэ чиглэлийн аж ахуйн нэгжүүдээс хамгийн анх HGMP сертификатыг эзэмших болсон чанарын баталгаатай салбартаа тэргүүлэгч аж ахуйн нэгж юм.

Часэн нь цэвэр цэнгэг устай, онгон байгальтай уулнаас түүж авсан эмийн ургамлуудаар өөрийн эмийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Химийн бордоо болон бусад гадны нөлөөтэй бодисыг ашиглаагүй, цэвэр цэнгэг агаартай газраас түүхий эдээ татдаг тул чанарын шаардлага хангасан дээд зэргийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг.

Часэн эмнэлэг нь өөрийн үйлдвэрт боловсруулсан уламжлалт эмээ үйлдвэрлэж дууссаныхаа дараа бүтээгдэхүүний чанарын шалгалтыг дахин явуулдаг байна. Ингэснээр бүтээгдэхүүний чанарын хяналтыг хэрэгжүүлж зөвхөн дээд зэргийн чанартай эмэн бүтээгдэхүүнийг л үйлчлүүлэгч нартаа зориулах бололцоог бүрдүүлдэг.

Часэн нь дотоодын томоохон эм, эмэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нартай нэгэн адил эм боловсруулах, эмийн чанарыг шалгах сүүлийн үеийн төхөөрөмжийн тусламжтайгаар уламжлалт эмнийхээ чанарыг байнга шалгаж бүтээгдэхүүний чанарт анхаарлаа хандуулан ажилладаг.

Хүний бие организмд муугаар нөлөөлөх 20 гаруй тусгай бодисын шалгалтыг хийснээр чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгч нарт хангаж байна.

Гадаад өвчтөн хүлээн авах
"Часэн Олон улсын клиник"

Часэн Олон улсын клиник нь 2006 онд анх Кангнам дахь төв эмнэлэгт үүсгэн байгуулагдаж Монгол, Англи, Япон, Герман, Орос зэрэг гадаад хэлний өндөр ур чадвартай эмч болон орчуулагч нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Гадаадаас ирэхээс эхлүүлээд эмнэлэгт эмчлүүлж дуусах хүртэл бүхий л үйлчилгээг Олон улсын клиник зохион байгуулан ажилладаг. Үйлчлүүлэгч нартаа эмнэлгийн орчуулга, эмнэлгийн үйлчилгээнд хамруулах техникийн дэмжлэг үзүүлэхээс гадна гадаад орны нэн ядуу иргэдэд эрүүл мэндийн үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг. Часэн олон улсын клиник нь уламжлалт эмчилгээний байгууллагуудаас гадаад өвчтөнг эмчлэх, үйлчлэх энэ салбарт анхдагчийн үүргийг гүйцэтгэж байгааг нь үнэлж 2007 онд БНСУ-ын Эрүүл мэндийн сайдын талархлын бичиг, 2009 онд Солонгосын аялал жуулчлалын Төрийн өмчит корпорациас талархлын бичиг, 2010 онд Сөүл хотын Кангнам дүүргийн Засаг даргын талархлын бичиг, 2013 онд "Глобал хелс кэйр" "Global Health Care" нэртэй Эрүүл мэндийн сайдын шагнал, 2014 онд BIO&MEDICAL гадаад өвчтөнийг эмчлэх салбарын шилдэг байгууллагаар сонгогдон Эрүүл мэндийн сайдын шагналыг хүртсэн байгууллага юм.

Олон улсын клиникийн эмч нарын танилцуулга

Раймонд РойерРаймонд Ройер

Ким Ха НыльКим Ха Ныль

Ким Хаг ЧээКим Хаг Чээ

Үү ИнҮү Ин

Монгол-Солонгосын уламжлалт эмнэлэг хоорондын найрамдлын сайн үйлсийн аян, Оргил рашаан сувилалд айлчилсан нь
Оргил рашаан сувилалд Часэн эмнэлгийн эрхлэгч тэргүүтэй төлөөлөгчид зочлов.

ЧАСЭН ОЛОН УЛСЫН КЛИНИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР

Утас, и-мейлээр мэдээлэл түгээнэ. 
Эмчийн үзлэгийн талаарх мэдээлэл боловсруулах 
Орчуулгын үйлчилгээ (Монгол/Англи/Япон/Орос/Герман хэл)
Шаардлагатай эмийг гадаад руу шуудангаар илгээх
Гадаад хэл дээр эмнэлгийн бичиг баримт бүрдүүлэх (Эмчийн онош, санал,
төлбөрийн баримт, эмийн зааварчилгаа зэрэг) Эмчийн үзлэгийн мэдээлэл хадгалах, эмчилгээний түүхийг хуулбарлах
Уламжлалт эмийн гаалийн бичиг баримт бүрдүүлэх
Даатгалын компанийн материал бүрдүүлэх
Зочид буудлын захиалга хийх
Нисэх онгоцны буудлаас угтах, үдэх үйлчилгээ 
Аялал жуулчлал болон байрлах газрын холбогдолтой мэдээллээр хангах

Эмнэлгийн үзлэгт хамрагдахад

Анхны үзлэг

  1. [Олон улсын
    клиник]
    Бүртгүүлэх
  2. Эмчийн
    үзлэг
  3. Шинжилгээ
  4. Шинжилгээний
    үр дүнг үндэслэсэн
    эмчийн зөвөлгөө
  5. Уламжлалт аргаар
    эмчилгээ хийлгэх
  6. дараагийн
    үзлэгийн
    захиалга өгөх
  7. төлбөр төлөөд
    гэртээ харина

Давтан үзлэг

  1. [Олон улсын клиник]
    Бүртгүүлэх
  2. Эмчийн үзлэг
  3. Уламжлалт эмчилгээ
  4. дараагийн үзлэгийн
    захиалга
  5. Төлбөрөө төлөөд
    гэртээ харина.

Эмчилгээ хийлгэсэн талаарх нотлох баримт бичиг боловсруулж өгнө.

  • Өвчний онош болон эмчийн дүгнэлт, бусад эмнэлэг рүү өвчтөнийг шилжүүлэх албан хүсэлт:

    Өвчтөн өөрийн биеэр холбогдох хэлтэст хүсэлтээ гаргана – бичиг баримтыг боловсруулна – төлбөр төлөөд бичиг баримтаа авна(Төлбөртэй)

  • Уламжлалт эмийн гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримт(Уламжлалт эмийг гадаад руу авч явах тохиолдолд) :

    Өвчтөн өөрийн биеэр хариуцсан эмчдээ, эсхүл аптекад хүсэлтээ гаргана – Аптекаас үнэ төлбөргүй бичиг баримтыг боловсруулж өгнө

  • Шинжилгээний материалын хуулбар(MRI, CT, X-ray, Цусны шинжилгээний хариу зэргийн хуулбар) :

    Өвчтөн өөрийн биеэр хариуцсан эмчдээ хүсэлт гаргаж 3-р байрны В01 давхарт мэдүүлгээ өгнө – Мэдүүлэг өгсөн газраасаа шинжилгээний материалын хуулбарыг хүлээн авна. ( Анхны удаа үнэ төлбөргүй, 2 дахь удаагаас төлбөртэй хуулбарлаж өгнө)

  • Эмнэлгээс өвчтөнтэй холбоотой мэдээлэл авахыг хүсэгчид зайлшгүй тухайн хүний итгэмжлэх болон биеийн байцаалттай байх ёстой.

Гадаадаас өөрийн и-мейл хаяг болон
бүртгүүлсэн гар утсаар холбогдож мэдээллийг авч болно:

Захиалга өгөх мэдээлэл авах

Захиалга өгөх, мэдээлэл авах

Хаяг

Кангнам дахь Төв эмнэлэг: Сөүл хол, Кангнам-гү, Шинса-дунг 635 бонжи Часэн солонгосын уламжлалт эмнэлэг 3-р байр 2 давхар, Часэн Олон улсын клиник

Хэ-Үндэ дэх салбар эмнэлэг: Пүсан хот, Хэ-Үндэ-гү, Жва-дунг 1459-6 бонжи Часэн солонгосын уламжлалт эмнэлэг 4 давхар, Гадаад иргэд хүлээн авах төв

Tel+82-3218-2105 (Монгол хэл), +82-2-3218-2167 (Англи хэл)
+82-2-3218-2106 (Япон хэл), +82-2-3218-2177 (Орос хэл)
Viber010-2256-2169 Jaseng Hospital
Kakaotalk010-2256-2169 Jaseng Hospital
Цахим шуудангийн хаягjasenghospital@yahoo.com
Цахим хуудасmongol.jaseng.net (Монгол хэл) / www.jaseng.net (Англи хэл) / www.jaseng.ru (Орос хэл) / 
www.jaseng.jp (Япон хэл) / vietnam.jaseng.net (Вьетнам хэл) / mideast.jaseng.net (Араб хэл)

Цагийн хуваарь

Кангнам дахь Төв эмнэлэгДаваа- Бямба 09:00 - 18:00 (Цайны цаг 13:00-14:00)
Лхагва/Нямд Олон улсын клиник амарна
Үдээс өмнө бүртгэл дуусах цагАнх 11:00/ Давтан 11:30
Үдээс хойш бүртгэл дуусах цагАнх 16:00/ Давтан 17:30
image

Кангнам дахь Төв эмнэлэгт хүрэлцэн ирэх арга

Жасэйн уламжлалт эмнэлэгийн (+82-2-3218-2105)

  • МетроМетроны 3-р шугам, Абгүжон буудлын 2-р гарц
  • АвтобусАбгүжон Хёндэ апартмент, Абгүжон Хан-Янг цагдаагийн хэлтэс, Гүжон дунд сургууль, Шингү дунд сургууль, Галлериа их дэлгүүр дээр бууна.
    • Ногоон өнгийн автобус : 2411, 3011, 4419
    • Цэнхэр : 141, 143, 145, 147, 148, 301, 362, 410, 472
    • Улаан өнгийн автобус : 9407
    • Нисэх буудлаас ирэх лимузин автобус : 6010
    • Автомашин : Өвчтөн төлбөргүй, бусад зогсоол төлбөртэй, зогсоолд машиныг тавьж өгнө.

Үнэгүй унааны үйлчилгээ
(Эмнэлгээс метроны буудлын хооронд)

Эмнэлгээс метроны буудлын хооронд

  • Автобусанд суух газар : 
    Эмнэлгийн 3-р байрны үүднээс сууна.
    Метроны Абгүжон буудлын 2-р гарцаар гараад 10метр алхаад Кафе "Бескинробинс"-ын өмнөөс сууна.

нэгүй унааны үйлчилгээний цагийн хуваарь

Эмнэлэгээс хөдлөх цаг (мин)ЦагАпгүжон буудлаас хөдлөх цаг (мин)
084040
001530450900153045
001530451000153045
001530451100153045
001530511200153045
002130511300153045
001530451400153045
001530451500153045
001530451600153045
001530451700153045
001530451800153045
0019
  • Эмнэлгийн үүднээс 3-5 минут тутамд автобус хөдөлдөг.
  • Бямба/Ням гаригуудад цагийн хуваарьт улаанаар тодруулсан цагуудад унаа явахгүй
  • Абгүжон метроны буудлын зогсоол дээрээс үйлчилгээний цагийн хуваарьтай танилцаж болно.
  • Автобус метроны буудал руу хөдлөх үед эмнэлгийн дотоод сүлжээгээр мэдээлэл гаргадаг тул 3-р байрны үүднээс үнэгүй автобусанд сууж Абгүжон метроны буудал руу явах бололцоотой
  • Үнэгүй унааны талаарх мэдээллийг дараах утсаар холбогдоно уу ☎ 02-3218-2105 / [Олон улсын клиник]