Үрэвсэлт өвчин

 

·         Тодорхойлолт

Эмэгтэй хүний үтрээнд хэвийн үед байдаг бичил биетнүүд хэт үржсэнээс нянгийн гаралтай үүсэх үрэвсэлийг үтрээний үрэвсэл гэнэ. Үрэвсэл нь голомтолсон эсхүл нэлэнхүйд нь хамарсан байхаас гадна умайн хүзүүний үтрээн хэсэг, бэлгийн уруулыг хамарч үрэвсүүлэх тохиолдол цөөнгүй байдаг. Үрэвсэлтэй хэсэг улайх

Өвдөх

Хавдах

халуун оргих зэргээр өөрчлөгдөн үйл ажиллагаа нь хязгаарлагдана.

 

·         Шинж тэмдэг

Эмэгтэйчүүдийн бэлэг эрхтний үрэвслийн үед

ü  хэвлийн хэсэгт гэнэт өвдөлт өгөх

ü  ууц нуруугаар  өвдөх

ü  сарын тэмдгийн мөчлөг алдагдах

ü  бэлэг эрхтэн загатнах

ü  ялангуяа бэлгийн хавьтлын дараа болон сарын тэмдэг ирсэн үед загасны үнэртэй төстэй эвгүй ялгадас  үтрээнээс ялгарах зэрэг нь бэлэг эрхтний үрэвслийн шинж тэмдэг юм.

 Үрэвсэл хурц болон архаг хэлбэртэй байдаг.

1.      Хурц үрэвсэлтэй үед бэлгийн уруул, үтрээн орчмоор загатнах, хорсох, шээхэд өвдөх, хорсох нь хүчтэй болдог, түүнчлэн халуурч бие суларна.

2.      Архаг үрэвслийн үед явц нь удаан ,нэг намжиж,нэг хурцдана. Хэрэв хурц үрэвслийг сайн эмчлэхгүй бол архагт шилждэг.

 

   Шалтгаан
  • Үрэвсэл үүсэхэд бие махбодид заавал түүнийг өдөөгч нэвтэрсэн байх ёстой.Эдгээр нь ихэвчлэн стрептококк ба стафилококк
  • бэлгийн замаар халдварладаг өвчнүүдийг үүсгэгч олон бичил биетүүд
  • гэдэсний савханцар
  • мөөгөнцөр
  •  янз бүрийн вирусууд байдаг.

 

Өвчин үүсгэгч микробууд нь бэлгийн эрхтэнд цусаар эсвэл шууд бэлгийн харьцааны үед дамжих гэсэн 2 замаар дамждаг.

1.      Эм бэлгийн дотор эрхтэнүүд нь үндсэндээ нээлттэй , үтрээ болон умайн хүзүүгээр гадаад орчинтой харьцаж байдаг. Иймээс үрэвсэлт өвчин үүсэхэд тохиолдлын бэлгийн харьцаа,сарын тэмдэгийн үеэр бэлгийн хавьталд орох, бэлэг эрхтний гэмтэл, хувийн ариун цэврийг муу сахих, эмнэлгийн бус нөхцөлд үр хөндүүлэх, төрөх зэрэг нь нөлөөлөх боломжтой.

2.      Томуу, улаан эсэргэнэ зэрэг халдварын үед өвчин үүсгэгч нь цусаар дамжин бэлэг эрхтэнд хүрэх магадлалтай. Ийм үзэгдэл хорхойтой шүд, мухар олгойн үрэвсэл зэрэг үрэвслийн голомт байгаа үед ажиглагддаг. Ийм голомтот халдвар нь хэзээ ч хамаагүй цусаар дамжин бэлэг эрхтэнд очиж үрэвсүүлж болдог.

 

Үр дагавар

Хэрэв эмэгтэй хүн бэлэг эрхтний үрэвсэлт өвчнөөр өвдөж байсан, ялангуяа зохих ёсоор нь гүйцэд эмчлүүлээгүй бол маш муу.

Статистик мэдээнээс үзвэл умайн дайврын үрэвсэлт өвчнөөр өвчилсөн 5 эмэгтэй тутмын 1 нь үргүй болдог байна. Мөн жирэмсэний тээлтийн хүндрэл болон хүмүүс хорт хавдар гэдгээр нь илүүтэй мэддэг өмөн зэрэг өвчин үүсэх явдал юм.

·         Оношлогоо эмчилгээ

Хамгийн гол нь дур мэдэж эмчилж болохгүй. Янз бүрийн эмийн бодисуудын гайхамшигт үйлчилгээний тухай сурталчилгаа нь эмэгтэйчүүд эмчид очих явдлыг цөөрүүлж байна.Тэд янз бүрийн хэрэгтэй гэж санасан эмнүүдээ худалдан авснаар одоо л бүрэн эдгэнэ гэж боддог. Хэрэг дээрээ энэ нь ихэнхдээ эсрэгээрээ  байдаг.Эдгээр эм нь зөвхөн гадна илрэлүүдийг арилгаж харин уг өвчин нь үлдэж  хоцордог. Буруу сонгосон эмийн нөлөөнд өвчин үүсгэгч нь үхэхгүй, харин тухайн байдалд дасан зохицож эхэлдэг.. Илрүүлэлтийг эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, үтрээнээс ялгарах ялгадаснаас наац бэлтгэн харах ба тэжээлт орчинд өсгөвөрлөх аргаар үрэвсэлийн шалтгааныг тодруулна.

Тэрбээр биеийн эсэргүүцэл  болох  дархлаа сайжруулах, өвчин үүсгэгчийг устгах эмчилгээг хавсран хийдэг. Өвчний хурц үед бэлгийн хавьталд орохгүй байх ёстой. Хэрэв үрэвсэлт өвчин хүндэрвэл мэс заслын эмчилгээ шаардлагатай болдог.


Кил нэгдсэн эмнэлгийн

Монгол дахь салбар оффис

Утас:70003213

Цахим хаяг:dodi_2910@gilhospital.com