"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Тархины судас бүлэнгээр бөглөрөх нь ихэвчлэн настай хүмүүст тохиолддог.Хааяа залуу хүмүүст тэмбүү, хэрлэг өвчний үед илэрдэг.
Мөн зүрх, уушигны зарим өвчний үед гэмтсэн эрхтний жижиг хэсгүүд , хий,
цусны урсгалд орон тархины судсыг бөглөх явдал зарим үед
тохиолдоно.Тархины судас битүүрэхэд тархины тодорхой хэсгийн цусан
хангамж өөрчлөгдөн өөрийн үүргийг гүйцэтгэж чадахгүй болно.Тархины судас
бөглөрөхөд хүргэж байгаа шалтаан нь судасны ханын хатуурлаас цусны
урсгал удааширч бүлэгнэх чанар ихсэх явдал юм.Энэ өвчин ихэвчлэн шөнө
үүсдэг онцлогтой. Аажим эхэлнэ.Толгой эргэх өвдөх, дүүрэх, түр зуур
ухаан балартах, нүд харанхулах, бие сулрах, үе мөч бадайрах зэрэг
урьдчилсан шинж тэмдэг үзэгдэнэ.Энэ үед өвчтөний царай цайх, судасны
лугшилт сулрах, цусны даралт багасах, зэрэг үзэгдэл болно.Бөглөрөлт
хаана үүссэнээс шалтгаалан зовиур шинж тэмдэг үл ялиг ялгаатай.
Үүнд:Тархины дунд артер бөглөрөх гол шинж нь:
Гар хөлд тал саа үүсч булчингийн хөвчрөл ихсэж улмаар ясны хальс,
шөрмөсний рефлекс ихэсдэг. Зарим үед хэлгүйдэл(Афазия) илэрдэг.Ухаан
балартан дугжраа байдал илэрч болдог. Мөн арьс хөхрөх биеийн халуун
буурах, хавагнах зэрэг судас тэжээлийн өөрчлөлт саатай үе мөчөнд
илэрдэг.
Тархины урд артер бөглөрөхөд ганц мөч,тухайлбал хөлд төвийн саа үүсдэг.
Өвчтөн юманд шүүмжлэлтэй хандаж чаддаггүй. Өвчтөн баясгалантай, бохир,
дэмий ярих, тэнэг зэрэг байдал гаргах нь их байдаг. Үүнийг “Лобная
психика” гэдэг. Тархины хойд артер бөглөрөхөд тал биеийн саа, тал биеийн
мэдээ алдалт, тал биеийн мэдрэхүй ихсэх, тэнцвэр алдагдах, юмыг хараад
танихгүй болох, биеийн тал хэсэг хүчтэй өвдөх, нүүр гар хүзүү хорсох,
өвдөх, үс их ургах, сарвуу тавхайн өнгө өөрчлөгдөх зэрэг эмгэг тод
илэрнэ.
Монгол дахь салбар оффис
Утас:70003213
Цахим хаяг:dodi_2910@gilhospital.com