"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Хүндэрвэл диск – өвдөгний үений үрэвсэл
үүсэхэд хүргэдэг
Хураагуур судасны үрэвсэл гэдэг нь улаан хүрэн, хөх
өнгийн судас чийгийн хорхой адил тахиралдан арьсан дээр товойн гарах болон
аалзны шүлс мэт үүсэх шинж тэмдгийг хэлдэг. Ялангуяа хөлөнд энэ шинж тэмдэг их
илэрдэг учраас хөлийн судас бүдүүрэл гэж нэрлэдэг.
Хөлний хураагуур судас нь зүрхнээс хол байрладаг учраас
даралт бага байдаг хэдий ч судасны дотор талын хавхлаганы тусламжтайгаар цусны
эсрэг урсгал үүсдэггүй. Гэвч энэ хавхлаг гэмтэхэд цусны эргэлт алдагдан хөлийн
судас бүдүүрэл үүсдэг.
Хөлийн судас бүдүүрэл нь багш, үсчин, худалдагч зэрэг
зогсоо ажил хийдэг болон халуун чийгтэй орчинд ажилладаг хүмүүст их илэрдэг. Удаан
хугацаанд цус биеийн доод хэсэгт хурах нь энэ өвчний гол шалтгаан хэмээн
нэрлэгдэж байна.
Мөн жирэмслэлтээс хамгаалах эм, дааврын бэлдмэл хэрэглэх
нь хөлийн судас бүдүүрэх магадлалыг өндөрсгөдөг. 30, 40 насны эмэгтэйчүүд энэ
өвчнөөр өвчлөх нь эрэгтэйчүүдээс даруй 3-4 дахин өндөр байдаг. Бусад төрлийн
өвчнүүдтэй адилаар хөлийн судас бүдүүрэл өвчин удамшдаг.
Өвчний эхэн үед хөл бага зэрэг хөөн, өвдөлтгүй ч хүнд
оргих мэдрэмж төрнө. Ихэнх хүмүүс товойн гарсан судас хурууны дайтай болох юмуу
өвдөлт өгч эхэлсний дараа эмнэлэгт ханддаг.
Хөлийн судас бүдүүрлийн шинж тэмдэг хүндэрвэл диск,
өвдөгний үений үрэвсэлтэй адил хавсарсан өвдөлтийг үүсгэхээс гадна судас болон ясыг
идээлүүлж үрэвсүүлдэг.
Судас бүдүүрлийн эхэн үед зориулалтын даралттай дирко
өмссөнөөр өвчний явцыг удаашруулж өгдөг.
Гэвч товойн гарсан судас 1-2мм хэмжээтэй байвал эмчлүүлэх
хэрэгтэй. Энэ үед судасны үрэвссэн хэсэгт тариан эмчилгээ хийн хатуурсан судсыг
бага багаар далд оруулдаг учраас сорви үлддэггүй. Өвчний дунд үеэс хөлөнд
өвдөлт өгч эхэлдэг. Товойн гарсан судас 3-4мм, хүндэрсэн тохиолдолд 4-6мм
хүртэл бүдүүрдэг. Ийм тохиолдолд хөл ихээр хүндэрч бадайрдаг.
Энэ үе шатнаас хэтэрвэл өвдөгний үе мөчний үрэвсэл,
нурууны диск үүсэх магадлалтай. ЭХО оношлогооны тусламжтайгаар лазераар
үрэвссэн хэсгийг арилгадаг.
Өвчний сүүлийн үе шатанд товойн гарсан судас жаахан
хүүхдийн хуруутай дүйцэх хэмжээнд товойн гардаг. Хөлийн өвдөлт, хөөх зэрэг шинж
тэмдэг ихэснэ. Ийм үед арьсанд 2 мм орчим зүсэлт хийн үрэвссэн судасыг авах
бөгөөд үүний дараа лазерийн эмчилгээ давхар хийгдэнэ.
“Ёнсей Эс” эмнэлэг
Хаяг: Метроны 7-р шугам, Нунхёнь ёог /732/, 2-р гарц
E-mail: tuya.autumn@gmail.com
Facebook
хаяг:
www.facebook.com/ysskh
Утас:
+82-2-2156-7168 /
+82-10-7677-5919