Эмэгтэйчүүдийн нурууны өвчлөлийг багасгах 5 зүйл!

 

1. Гал тогооны өрөөнд: Хоол бэлтгэх ширээ болон угаалтуурын өндөр гэрийн эзэгтэйд тухтай, хүйснээс үл ялиг доор байх хэмжээтэйгээр хийх юмуу хөл дор өндөрлөх юм тавьж өндрийг хэмжээг тохируулах хэрэгтэй.  

2. Хөргөгч ашиглахдаа: Тогтмол хэрэглэгддэг хүнсний зүйлсийг байнга тонгойгоод байхгүйгээр дээд хэсэгт байрлуулж, доор байрлах зүйлсийг гаргахдаа хагас суун өвдгөө нугалсан байдлаар гарган хэвших хэрэгтэй.  

3. Угаалгын машин ашиглахдаа: Угаалгын машинаас хувцас гаргахдаа хөлөн доороо өндөрсгөх ивүүр тавин авч байвал нуруу тэгш байрлалаар хөдлөх учраас нуруунд ачаалал бага очдог.  

4. Эд зүйлс авахдаа: Хувцасны шүүгээ, тавиур дээр байгаа зүйл гэх мэт өндөрт байгаа зүйлийг авахдаа заавал өндөрлөх /сандал/ зүйл хэрэглэх, ихэнх хүмүүс өлмий дээрээ зогсон дээш тэмүүлэн авдаг боловч энэ байдал нурууны ачаалалыг ихэсгэдэг тул энэ үйлдлийг зогсоох хэрэгтэй.   

5. Гэр бүлийн гишүүдийн анхаарал: Гэр бүлийн гишүүдийн анхаарал юу юунаас илүүтэй чухал. Нуруугаа бөхийлгөн гэрийн ажил хийх байдлыг боломжит хэмжээгээр багасгах хэрэгтэй ч үүнд хязгаар бий. Иймээс гэр бүлийн гишүүд ээжүүддээ туслан ажлаас нь хөнгөлвчлөх нь тэр хэмжээгээр гэрийн эзэгтэйн нурууны өвчлөлийг багасгаж байгаа хэрэг юм.

 

Нанүри эмнэлэг

Цахим хуудас: www.nanoori.co.kr/mng

E-mail: enkhee_i@yahoo.com

Утас: +82-2-6003-9762