19.jpg

Нурууны өвчний ямар тохиолдолд мэс засал шаардлагатай вэ?

 

Өвдөлт адилхан байлаа ч өвчтөний биеийн онцлогоос шалтгаан өөр өөр... мэдрэлийн судлын тогтолцоонд өөрчлөлт орсон үед мэс засал шаардлагатай.  

 

Ихэвчлэн нурууны өвчтөнүүдийн 90% орчим эмийн болон физик эмчилгээгээр эмчлэгддэг. Үлдсэн 10% орчим зөвхөн нурууны өвдөлтөөр зогсохгүй шагайн, хөлийн хуруу зэрэгт саажилт үүсэн мэдрэлийн судлын тогтолцоонд өөрчлөлт орсон тохиолдолд мэс засал шаардлагатай болдог.

 

Нурууны өвчний шинж тэмдгийг амархан арилгах аргуудын нэг нь:  Хатуу шал юмуу орон дээр хэвтэн, өвдгөө шулуун байрлалаас хөлөө нэг нэгээр өргөнө. Хэвийн нөхцөлд 80 хэм хүртэл өргөхөд өвдөлтгүйгээр өргөгдөх ба 30-70 хэмийн хооронд өргөж болох ба өвдөлт бүсэлхийн хэсгээс эхлэн хөл рүү даган өвдвөл мэдрэлийн судлыг дарсан дискний илрэл байх магадлал өндөр.    

 

Байрлалаас шалтгаалан нуруунд очих даралт:

Эгц зогсох үед = 100

Эгц дээш харан хэвтэх үед = 25

Хажуу талаараа хэвтэх үед = 75

Түшлэггүй сандал дээр суух үед = 140

Сандал дээр бөгтийн суух үед = 185

 

Бөгтийн суух нь нуруунд хамгийн их ачаалал өгдөг нь үүнээс харагдаж байна. Ачаалал бүсэлхий нурууны 4-5р үеэнд хамгийн их очин даралт өгснөөр диск үүсгэн өвдөлт мэдрэгдэж эхлэнэ.

 

Эрүүл мэндийн мэдээлэлийн “KIMAworld” байгууллага

Website: kimaworld.net/mn

E-mail: kimaworld@naver.com

Утас: 010-4198-7379 / +82-2-2156-7168