"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Сээр нурууны яс бөгтийчихсөөн?
Урагшаа
тахийх сээр нурууны мурийлт, баруун зүүн тийш хөдлөхөд нуруугаар өвдөлт өгөх...
хүндэрсэн тохиолдолд мэс заслын аргаар эмчилнэ.
Мурийлттай
болсон нурууг хажуугаас нь харвал S үсэг хэлбэртэй, урдаасаа 1 тоо шиг харагддаг.
Гэвч, ийм сээр нуруу урагш тахийх нурууны гажилтанд баруун зүүн
тийш хөдлөхөд өвдөх өвдөлт нэмэгдвэл том асуудал юм. Нурууны ийм өөрчлөлт нь
нас ахилттай холбоогүй бөгөөд буруу байрлал, таргалалт, хөдөлгөөний дутагдал
зэргээс үүдэлтэй юм.
Нурууны
энэ төрлийн гажилтыг Солонгост ‘бөгтөр эмээ’ гэж нэрлэдэг. Нурууны бөхийлттэй болж байвал нуруу
аажмаар далийж мөрөөр далийн өвдөлт өгнө. Нас ахихаар сээр нурууны диск үүсэн
булчин шөрмөс хэврэг болж биеийн тэнцвэр алдагдан нурууны бөхийлт эхэлдэг. Энэ нь
яс сийрэгжилтээс гадна сээр нурууны үе хоорондын зөөлөн эдийг дарах шалтгаан
болдог.
Сээр
нурууны яс хэлбэрээ алдан мурийж эхлэх Нурууны гажилт өвчин ихэвчлэн өсвөр
наснаас эхэлдэг. Хүнд цүнх үүрэх, буруу байрлалаас үүдэлтэй гэж үздэг ч сээр
нуруу муруйх хүртэл хүндэрвэл өсөлтөнд нөлөөлөн уушиг зүрх зэрэг цээжний
хөндийн эрхтэнүүдэд муугаар нөлөөлдөг. Эмчилгээ хийлгэхгүй орхивол нас баралтын
хувь хоёр дахин ихсэх магадлалтай.
Солонгосын
сээр нуруу – үе мөчний төрөлжсөн эмнэлгийн их эмч Гүон Үй Жа дараах
зөвлөгөөг өглөө.
1.
Сээр нурууны үрэвсэлтэй өвчтөний 2 мөр харилцан адилгүй болж нэг тал түрэн
гарна. 2.
Өвдөлт нэмэгдэн
алхахад хүндрэлтэй болбол нурууны хэлбэр засах мэс заслыг даруй хийлгэх
хэрэгтэй 3.
Нурууны гэмтэлтэй хэсэгт хиймэл яс суулган хэлбэрийг бариулан засдаг.
Солонгосын эрүүл мэндийн мэдээлэлийн “KIMAworld”
байгууллага Website: kimaworld.net/mn E-mail: kimaworld@naver.com Утас: 010-4198-7379