"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Эхэн үед нь илрүүлсэн “Сээр
нурууны сувгийн нарийсалт” өвчнийг тариагаар эмчилнэ
Нанүри эмнэлгийн мэдрэлийн эмчилгээ... Зуны цагт хөл даарах
юмуу бөхийхөд нуруугаа өвдвөл эмчилгээ хийлгүүлэх хэрэгтэй
Хувиараа
бизнес эрхлэгч А (63настай)-н нуруу байнга өвдөж аргагүйн эрхэнд бага зэрэг
бөхийж явдаг байв. Хэд хоногийн өмнөөс алхах үед хөлийн арийн хэсгээр өвдөлт
өгч ганцаараа алхахад хүртэл хүндрэлтэй болов. Хөлийн өвдөлтийн улмаас унтаж чадахгүй
болсон А нурууны өвдөлтөө гайгүй гэж бодон, нас ч гэсэн айхтар хөгшрөөгүй гэж
бодож байсан учраас өтөл настнуудад ихэвчлэн тохиолддог “сээр нурууны сувгийн
нарийсалт” гэсэн онош гарсанд маш их гайхав.
Өвчтөн
А-г оношлосон Нанүри Гансо эмнэлэг их эмч Пак Жон Хён “Энэ өвчин нь сээр
нурууны мэдрэлийн судлыг бүрхсэн бүтэц мэдрэлийн судлыг шахсанаар үүсдэг өвчин
бөгөөд залуу хүмүүс ч тусдаг өвчин юм. Илүү хүндэрвэл суух, босох бүр зүгээр
байхад хүртэл хүндрэлтэй болдог” хэмээн тайлбарлав.
Сээр
нурууны сувгийн нарийсалт гэдэг нь мэдрэл дайрч өнгөрдөг зам болох нурууны
суваг нарийсч мэдрэлийг дарсанаар үүсдэг бөгөөд нурууны суваг нарийссанаас болж
сээр нурууны үе мөчнүүд томорч, яс болон ясны завсар дах булчин шөрмөс
зузаарснаар хөл рүү очдог мэдрэлийн судлыг дарснаар өвдөлт өгөхийг хэлж буй юм.
Ихэвчлэн 50-иас дээш насныханд гуя, ууц, шилбэ, хөл зэрэг хэсгүүдэд бадайрч
өвдөлтийн шинж тэмдгүүд илэрдэг. Зуны цагт хөл даардаг болон ууцаар тасрах гэж
байгаа мэт өвдөлт өгч аажмаар бөгтийж явахад хүргэдэг.
Их
эмч Пак “энэ өвчнийг тариан эмчилгээгээр өвдөлтийг намдаах, мэс заслын бус ‘мэдрэлийн эмчилгээ’ болон мэдрэлийг дарж байгаа ясыг хусан ‘Бичил дурангын
даралтыг бууруулах мэс засал’ гэх мэс заслын эмчилгээний аргаар эмчлэх
боломжтой” хэмээв.
Ялангуяа эхэн
үед нь илрүүлснээр эмчилгээ хурван авч эмчилгээний үр дүн сайтай байна. Мөн юу
юунаас илүүтэй хэт хүнд зүйл өргөхгүй, нуруунд их ачаалал өгөхгүй байх, дасгал
хөдөлгөөн тогтмол хийх зэрэг хэвшлийг баримталснаар нас ахисан ч өвдөхгүй байх
нөхцлийг та өөрөө тавих нь чухал юм.
◼ Homepage:
www.nanoori.co.kr/mng ◼ E-mail:
sveta05@nanoori.co.kr ◼ Нанүри Сөүл эмнэлэг: 서울시 강남구 논현동
68-3 ◼ Нанүри Инчон эмнэлэг:
인천시 부평구 부평동
124-5 (Инчеон олон улсын нисэх онгоцны буудлаас 20 минут алхах
зайтай) Утас: 010-4198-7379