"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Сэвх
Ерөнхий
Пигментаци буюу арьсны өнгө нь ямар байхыг меланин гэж нэрлэгддэг бодис зохицуулж байдаг. Меланин нь бараан өнгийн будагч бодис юм. Ихэнх уургийн найрлагад байдаг тирозин нэртэй амин хүчил нь нарны туяаны, бүр нарийвчилбал нарны туяанд байдаг хэт ягаан туяаны нөлөөгөөр меланин болон хувирдаг.
Гэхдээ арьсны эс болгонд үүсээд байдаггүй зөвхөн меланцит нэртэй арьсны эсийн дотор үүсдэг.Меланин их хэмжээгээр боловсорсноос пигментаци бий болж, дутагдвал хэсэг газрын эсвэл ерөнхий пигментацийн үүсдэг.
Шинж тэмдэг
Дараах шинж тэмдэг нь меланин боловсруулалт алдагдсаны илрэл байдаг, үүнд:
- Сэвх буюу шинжлэх ухааны хэлээр “эфелид” / грекээс нарны алагдалт гэж орчуулагддаг/. Сэвх нь ихэвчилэн нүүр болон биеийн ил байдаг хэсгүүдэд байрладаг жижгэвтэр хүрэн толоб гэдгийг бүгд мэдэж байгаа байх. Ерөнхийдөө хавар гараад намар, өвөл бүрэн, эсвэл хэсэгчлэн алга болдог.
- Витилиго буюу цахлайтах. Арьсны хэсэг газрын будагч бодис буюу пигмент арилснаас болж өнгөгүй, бууралтсан үстэй толбонууд үүсдэг.
- Хлоазма. Энэ нь ихэвчилэн нүүрэн дээр тэгш хэмтэй байрладаг бор толбонууд юм.
- Мэнгэ
- Янз бүрийн гарал үүсэлтэй, өнгийн толбо.
Явц
Арьсны пигментийн солилцоонд доголдол үүсэх үед сэвх гардаг. Үүсгэдэг процессийн хувьд наранд шарж борлох, сэвх үүсэх хоёр адил. Гол нь наранд шарж борлох үед дээр дурдагдаж байсан тирозин нэртэй амин хүчил нь арьсны эсүүдээр жигд тархсан байдаг бол сэвх нь нарны туяаны нөлөөгүйгээр тирозины “сайн дураараа” меланин болон хувирсан хэсэг юм. 20-25 насны хооронд хамгийн тод сэвх үүсдэг. 30-35 насны хооронд сэвхний тоо нь нэмэгдэж болох ч нас ахихын хэрээр бүдгэрдэг. Шар, цайвар үстэй хүмүүст гол төлөв сэвх үүсдэг. Ийм толбонуул нь хороондоо нийлж томрох нь цөөнгүй. Жишээлэхэд, амыг тойрсон ийм толбо нь ходоод гэдэсний ур үүсч байгаагийг анхны шинж тэмдэг байдаг. Иймд үүсэх болсон шалгааныг арилгасны дараа хлоазм нь аяндаа алга болдог.
Дархлалын системийн доголдол үүссэн үед арьсан дээр витилиго буюу цахлай үүсдэг. Харин жирэмслэлт, эмэгтэйчүүдийн бэлиг эрхтэний зарим өвчлөл, цагаан хорхойтох, элэгний үйл ажиллагаа доголдох зэрэгт нүүрэн дээр бий болдог хүрэн толбуудыг хлоазм гэж нэрлэдэг. Эдгээр нь өндгөвчний үйл ажиллагаа хямрах үед ажиглагддаг. Улмаар үүсэх болсон шалтгаан буюу өвчнийг эмчилсний дараа хлоазм нь аяндаа алга болдог.
Настайт хүмүүсийн гары ар талд нь тод өнгөтэй толбонууд үүсэх нь олонтаа. Харин 50 наснаас өмнө ийм толбо үүсэхийг бие махбодийн эрт хөгшрөлтийн шинж тэмдэг гэж үздэг.
Меланцит бие махбодийн будагч эсийн бөөгнөрөлийг бид мэнгэ гэж нэрлэдэг. Мэнгэгүй хүн ч гэж байдаггүй. Зарим мэнгэ нь төрөлхийн байдаг бол зарим нь шинээр үүсдэг. Гэхдээ заримдаа байгаа нь огт мэдэгддэггүй байсан мэнгэ гэнэт өнгө нь бараантан харагддаг болох нь бий. Ийм үзэгдэл нь гол төлөв шилжилтийн нас, жирэмслэлт, цэвэршилтийн үед ажиглагддаг. Эрүүл мэндэд учруулах аюулын хувьд төрөлхийн мэнгэ нь шинээ бий болсноосоо хавьгүй бага байдаг.
Хэсэг газрын пигментацийн хамгийн хортой илрэл нь меланом буюу меланом агуулсан хорт хавдар юм.
Мөн түлэгдэлсэн, тариа хийлгэсэн, амьтанд хазуулсан, харшлын гаралтай загатнаа үүссэн зэргээс үлдэх сорвин дээр нөсөөт толбо үүсдэг. Системийн гаралтай чонон яр гэх мэтийн дархлалын системийн функ алдагдах үед нөсөөт толбо үүсдэг.
Оношлогоо
Арьсны өнгө өөрчлөгдсөн тохиолдолд шалтгааныг нь тодруулахын тулд гоо засалчид хандаж, шинжлүүлэх хэрэгтэй. Үүний дараа арьсны эмчид үзүүлж шинжлүүлэх шаардлага ч гарч магадгүй. Нөсөөт толбо үүсэхэд хүргэдэг шалтгаан маш олон байдаг тул бодит шалтгааныг нь тодруулаагүй цагт гоо сайхын эмчилгээ, засал хийлгэх нь утгагүй.
Эмчилгээ
Юуны өмнө арьсан дээрх бүх л төрлийн толбонууд нь нарны гэрлийн нөлөөн дор илүү тодордог гэдгийг санаж, нарнаас хамгаалах тос нүүрэндээ түрхэх замаар урьдчилан сэргийлж байх хэрэгтэй. Хоёрт нь таагүй нөсөөт толбо нь үүсэгэсэн шалтгааныг арилгахыг даган аяндаа алга болдог. Дотор эрхтэний ямар нэг өвчний шинж тэмдэг болж үүссэн нөсөөт толбыг гоо сайхны бэлдмэл ашиглан цайруулах гэх нь цаг, мөнгөний ашиггүй үрлэг болохоос цаашгүй гэдгийг тогтоож авах хэрэгтэй.
Арьсыг цайруулах гэпэг нь эвэрлэг давхарагыг хуулах ба меланины ялгаруулалтыг багасгах гэсэн хоёр зүйлийг өөртөө агуулж байх ёстой. Арьсны эвэрлэг давхаргыг ховхолох явцад арьсны өнгөн хальсан дахь меланиныг арилгадаг болохоор нөсөөт толбоны өнгө нь бүдгэрдэг.
Мэнгийг арилгах нь аюулгүй мэс засал ч гэлээ дийлэнх тохиолдолд эрүүл мэндэд ноцтой аюул заналхийлсэн нөхцөлд л хийгддэг бөгөөд гоо сайхны шаардлагаар авахыг зөвшөөрөх нь тун ховор.
Эцэст нь анхааруулахад сэвх арилгах үйлчилгээтэй цайруулах эмчилгээ нь арьс хуурайших, улмаар үрчлээс эрт үүсэх, нүүр царайг хөгшрүүлэх үйлчилгээтэй.