Хөхний Гоо засал

 

Хөхний гоо сайхны засал хийлгэхийг хүсвэл манай Мэргэжлийн Чадвартай эмнэлэгт хандана уу

Хаяг: Кённги аймаг Усан хот Усан хороо 881-16

경기도 오산시 오산동 881-16

Метроны буудал - Усан ёг 오산역

Усанёг 1-р гарц замын эсрэг талд Хэмин товер 6давхарт байрлаж байна.

Утасны дугаар: 031-377-7574 031-377-7575 010-5022-0392

Цахим хуудас: http:www//.osknps.co.kr

Емайл хаяг: osan.kangnam@yahoo.com osan.kangnam@facebook.com

Хөхний хэлбэр засах хагалгаа

Эмэгтэй хүнийг улам үзэсгэлэнтэй болгож харагдуулдаг зүйл нь хөх. Харамсалтай нь тvvний гоо сайхан мөнхийн биш байдаг. Залуу насанд томбогор, сэргэр байх ч төрөх, нас ахихын хэрээр багасч, эсвэл унжиж бид залуу насаа өөрийн эрхгүй санагалзхад хүрдэг.

Хөх томруулах

Хөх томруулах хагалгааг жижигхэн хөхтэй буюу хүүхэд гаргаж хөхүүлсний дараа хөх жижгэрч унжсан тохиолдолд хийх ба хагалгааны өмнө үйлчлүүлэгчийн өөрийн хөхний байрлал, нас,өндөр, жин болон хүүхэд хөхүүлж байгаа эсэх зэргийг нягталж тохирсон хэмжээгээр нь хийж засаж өгөх нь чухал юм.

Хөх томруулахад хэрэглэгддэг материал нь урьд өмнө хйигдэж байсан силиконоос өөр шинэчлэгдэн бүтээгдсэн

-Cohesivegel/силиконгель/ -ийг хийж болох ба

-өөрийн өөхийг шилжүүлэн суулгаж бас болно.

Хөх томруулах мэс заслын хиймэл эд хийхдээ 3 өөр хэсэгт зүсэлт хйиж болох ба өөр өөрийн сайн болон муу талууд байдаг учир өөрт тохирсон аргаар хйилгэх нь зохистой юм.

Хагалгааг хийх арга нь хөхний доод нугалаагаар, хөхний товчны тойргоор, суганы нугалааны дагуу 3-4см орчим зүсэлт хийж Cohesivegel/силиконгель/юмуу Өөрийн өөхийг шилжүүлэн суулгах суулгаж өгөх замаар хийнэ.

Өөрийн өөхийг шилжүүлэн суулгах нь

Шилжүүлэн суулгах өөхийг өөрийн биеийн өөх ихтэй хэсэгээс авч хийнэ.

Хагалгааны дараа 2долоо хоног хүчтэй биеийн тамирын дасгал хийхгүй байх, мөн хөхөн дотор хйисэн эд хатуурч болзошгүй учир 3сар орчим массаж хийж өгөх хэрэгтэй.

Унжсан хөх

Хамгийн хөөрхөн хөх гэдэг ангилалд хөхний толгой дээшээ сэргэр байх хэрэгтэй гэж үздэг байна.Голдуу нас ахихын хирээр хөхний булчин суларч унжих ба зарим тохиолдолд залуу эмэгтэй ч хүүхэд хөхүүлсний улмаас юмуу төрөлхийн унжуу хөхтэй байх ч байдаг.

Зөвхөн хөхний толгой унжсан бол хөхний толгойг дээшлүүлэх засал хийнэ. Хэрэв шалтгаан нь хөх том жижгээс хамааралтай бол хөх багасгах юмуу томсгох хагалгаа хийлгэнэ.

Хөх багасгах

Хөхөө томруулахыг хүссэн хэсэг хүмүүс байхад багасгах шаардлагатай хүмүүс бас байдаг.

Хөх томрох нь хромоны өөрчлөлт болон удамшлаас үүсэх нь элбэг боловч зарим тохиолдолд хүүхэд төрүүлсний дараа таргалалтын улмаас үүсэх нь ч элбэг байдаг.

Хэт том хөх нь хүзүү, нуруугаар өвдөх, арьс үрэвсэх, ясны өөрчлөлт, амьсгалын хямрал болон хөхний доод талаар чийг даан хөлрөх үнэр гарах гэх мэтийн хүндрэл учруулдаг тул багасгах хагалгаа хийдэг .

Хөх багасгах хагалгааг яаж ч сайн хийлээ гэсэн хэлбэр болоод эд эсийн зохилдлогооноос хамаарч бага зэргийн сорви үлдэнэ.

Хөхний толгой гаргах

Хөхний толгой нь цааш хонхойж орсон байх нь гоо сайхны хувьд болон хүүхэд төрүүлсний дараа хүүхдээ хөхүүлэхэд хүндрэл учирч болзошгүй байдаг учир хөхний толгойг гаргах хагалгааг хийх хэрэгтэй болдог.

Хөхний толгойны хэлбэр засах

Хөхний толгойны хэлбэр хүүхэд хөхүүлснээс болж алдагдсан буюу хэт том байх үед засаж хэлбэрийг хөөрхөн болгож болно.

Эмэгтэйлэг хөх

Зарим эрчүүдийн хөх нь хэт таргалалт буюу эд эсийн өөрчлөлтийн улмаас эмэгтэй хүнийх шиг ургаж томордог ба энэ тохиолдолд багасгаж засах хагалгаа хийнэ

 

 

Хаяг: Кённги аймаг Усан хот Усан хороо 881-16

경기도 오산시 오산동 881-16

Метроны буудал - Усан ёг 오산역

Усанёг 1-р гарц замын эсрэг талд Хэмин товер 6давхарт байрлаж байна.

Утасны дугаар: 031-377-7574 031-377-7575 010-5022-0392

Цахим хуудас: http:www//.osknps.co.kr

Емайл хаяг: osan.kangnam@yahoo.com osan.kangnam@facebook.com