"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Сайн байна уу?Солонгосын Олон Улсын Эрүүл Мэндийн Холбоо, KIMAworld байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн давсагны үрэвсэлээс хэрхэн сэргийлэх талаар зөвөлгөө өгье.
Давсагны үрэвсэл нь хоолны дэглэм өөрчилөгдөх болон өдөр тутмын амьдрал дахь зөв хэмнэл алдагдах зэрэг нь давсагны үрэвсэлийг бий болгодог. Манай Эрүүл Мэндийн Холбоонд энэ талаар зөвөлгөө авахаар утас маш олон ирдэг юм.
Энэхүү давсагны үрэвсэл эмэгтэйчүүдийн 40 наснаас~50 насанд архагшсан байх бөгөөд эдгээр хүмүүс нь 20~30насандаа өвдөж эхлэсэн байдаг.Эмнэлэгт давсагны үрэвсэлээр эмчилгээ авахаар ирж буй эмэгтэйчүүд нь голцуу 20~30 насныхан байдаг..
20~30 насны эмэгтэйчүүдийн давсагны үрэвсэлтэй болох эхний шалтгаан бол давсагт нян үүссэнээс үүдэлтэй байдаг.
Эмэгтэйчүүдийн шээсний суваг нь ойролцоогоор 3~4cm орчим бөгөөд үтрээтэй ойрхон байрлах тул нян халдварлахдаа амархан байдаг.Иймд нян халдварлахаас хамгаалан ариун цэврийг сайн сахих хэрэгтэй.
Ариун цэврийг сайн хангасан бэлгийн харьцаа ба стерессэнд орохгүй байх нь давсагны үрэвслээс хамгаална.Бэлгийн харьцаанд орохдоо болон орсоны дараа бүлээн усаар угаах болон зориулалтын угаагч бодис хэрэглэх зэрэг нь эмэгтэйчүүдийн давсагны үрэвсэлээс хамгаалах үр дүнтэй арга юм.Мөн өвлийн хүйтэнд дулаан хувцаслах ялангуяа доороосоо даарахгүй байх нь маш чухал юм.
Хэрвээ давсагны үрэвсэлтэй болсон бол даруйхан эмнэлэгт хандаарай.
Нянгийн үүсэлтэй давсагны үрэвсэл бол богино хугацааны эмчилгээнд эдгэх боловч үргэлжлэн өвдөлт давтагдвал үргэлжлүүлэн удаан хугацааны эмчилгээнд орох болно..
Юуны өмнө хамгийн чухал зүйл бол урьдчилан сэргийлэх арга юм.
Өдөр тутамд хүний биед хэрэгцээтэй шингэний хэмжээг хэтрүүлэхгүй байх, нянгийн халдвараас сэргийлэн ариун цэврийг сайн сахиарай.
Ялангуяа шээсний сувагт нянгийн халдвар авсан тохиолдолд гормонд сөрөг өөрчлөлт өгдөг гэдгийг анхаарна уу.
Давсагны үрэвсэлийг оношлох
(Эдгээрээс 4 хүртлэх асуултанд тийм гэсэн хариулт өгж байвал давсагны үрэвсэлтэй байх магадлал өндөр юм.)
□ Өдөрт 8 дээш бие засах .
□ Шөнө 2 дээш босч бие засах.
□ Дотуур хувцасндаа заримдаа шээс дусагнуулах.
□ Гадуур гарахад бие засах явдалаас халишран уух зүйлдээ хязгаар тавих.
□ Хаа яваа газартаа бие засах газрыг хайж нүдлэх.
□ Бие засах газаргүй газар явах дургүй.
□ Шээсээ барьж чаддаггүй.
□ Байнга бие засах газар орж ирээд ажилаа хийх нь хэцүү.
□ Дотуур хувцас хурдан бохирдох ба илүү нэгийг авч явдаг..