ЭРХЭМ БАЯН-ЭРҮҮЛ МЭНД

 

 ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДСЭН ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАЦГААЯ

 

 

Сүүлийн үед хүмүүс цаг завгүй амьдралд сатаарсаар өөрийхөө эрүүл мэндэд төдийлөн анхаарал тавих нь ховор болсон цаг.

Хүн бүхэн урт насалж, аз жаргалтай амьдрахыг хүсдэг хэрнээ тэр бүр хэрхэн яавал эрүүл байж урт наслах тухай бодох нь ховор.

 

Тэгвэл нэг л өдөр хэлж биш хийсч ирдэг, хэнд ч тохиолдож болох төрөл бүрийн өвчнийг бид туссан хойноо харамсан суух биш, өвчнийг эрт үед нь илрүүлэн эмчлүүлж,түүнээс урдчилан сэргийлэх арга хэрэглэх нь юу юунаас илүү чухал асуудал юм.

 

“Эрүүл байхдаа-эрүүл мэнддээ анхааръя” уриатай <Гуан дун хан бан > нэгдсэн эмнэлэгт та бүхнийг эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна.

Таны үнэ цэнэтэй амь нас, эрүүл мэндийг сахих үүрэг хүлээсэн тус эмнэлгийн хамт олон хэзээд танд туслан хамт байж, хариуцлагатай ажиллахаа амлаж байна.

 

Эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээ нь:

 

- Тохь тухтай, амар тайван орчинд нэг өдөрт хийгдэх багц шинжилгээ

- Сүүлийн үеийн өндөр дэвшилтэт багаж тоног төхөөрөмжөөр үнэн зөв найдвартай онош тогтоох

- Нас, хүйс, гэр бүлийн байдал зэрэг тухайн үйлчлүүлэгчийн онцлогоос хамааран олон төрлийн хөтөлбөрт программ

- Шинжилгээний хариутай холбогдуулан зөвөлгөө өгч, өмнөх жилийн шинжилгээний хариутай харьцуулалт хийх зэрэг эрүүл мэндийн хяналтын систем

- Чиглэл бүрийн мэргэжлийн эмч нарийн эмчилгээ, зөвөлгөө

- Үр дүнтэй шинжилгээний төлөөх мэргэжлийн сувилагчтай 1:1 зөвөлгөө зэрэг танд хандсан төрөл бүрийн үйлчилгээг үзүүлж байна.

 

Шинжилгээний нэр, төрөл:

 

Энгийн шинжилгээ: өнгөрсөн үеийн болон одоогийн биеийн байдал

Биеийн хэмжилт: өндөр нам, биеийн жин, таргалалт

Нүдний шинжилгээ:хол ойрын хараа, нүдний даралт

Сонсгол

Уушигны үйл ажиллагааг шалгах шинжилгээ

Цээжин биеийн рентгэн шинжилгээ: элэг, уушиг, бөөр, цөс, нойр булчирхай

Дээд доод даралт, зүрхний цохилтын хэмжээ

Зүрхний бичлэг

Элэгний үйл ажиллагаа, элэгний вирус, элэгний хатуурал, элэг өөхлөлт

Зүрхний үйл ажиллагаа, зүрхний титэм судасны шинжилгээ

Чихрийн шижингийн шинжилгээ, нойр булчирхай

Бөөрний үйл ажиллагаа

Цусны ерөнхий шинжилгээ: цус багадалт түүний шалтгаан, цусны өвчин, цус алдалт, харшил буюу аллергитэй холбоотой өвчин

Бамбай булчирхай

Үе мөчний үрэвсэл

БЗХӨ:Дох, тэмбүү

Элэгний Б, Ц вирус

Хавдрын шинжилгээ: шулуун гэдэсний хавдар, ходоодны хавдар, элэгний хавдар, элэгний хатуурал, нойр булчирхайн хавдар, нойр булчирхайн үрэвсэл, түрүү булчирхайн хавдар (эр), сав өндгөвчний хавдар (эм)

Шээсний шинжилгээ: чихрийн шижин, элэгний үрэвсэл, бөөр болон бөөрний үрэвсэл, бөөрний чулуу

Аарцагны ЭХО: сав өндгөвчний үрэвсэл, ургацаг, хортой, хоргүй хавдар

Ходоодны дуран: ходоодны шарх, ходоодны үрэвсэл, ходоодны хавдар, 12 нугалаа гэдэсний үрэвсэл

Эмэгтэйчүүдийн шинжилгээ: савны хавдрын шинжилгээ, үрэвсэл, хөхний хавдар

Шулуун гэдэс зэргийн дэлгэрэнгүй шинжилгээ багтсан болно.

 

Үнэ:

1. эрэгтэй 450.000 вон

2. эмэгтэй 500.000 вон

 

Нэгдсэн шинжилгээний өмнөх өдөр анхаарах зүйлс:

 

- Тос өөх ихтэй хоол хүнс хэрэглэхгүй, хөнгөн хооллоно. Оройны 9 цагаас хойш огт юм идэхгүй байх.

- Ямар нэг төрлийн эм хэрэглэж байгаа бол урдчилан эмчид хэлж зөвөлгөө авах.

- Архи хэтрүүлэн хэрэглэх болон хэт ядрахаас зайлсхийн хангалттай унтаж амрах.

- Өтгөнөө тусгай уут юмуу саванд хийн шинжилгээний өдөр эмнэлэг дээр авчрах.

 

Шинжилгээний өдөр анхаарах зүйлс:

 

-Шинжилгээний төвд өглөө 8:30д бэлэн байх

- Өглөө юм идэхгүй байх. Ус ч уух болохгүй. Бохь, тамхи хэрэглэхгүй байх. Линз зүүхгүй байх.

- Эмэгтэйчүүд эхо шинжилгээний хариуг үнэн зөв гаргахын тулд өглөө шээхгүй ирвэл сайн.

 

Та бүхнийг гэр бүл, ажлын хамт олон, найз нөхөдтэйгээ хамт ирэн эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээнд хамрагдахыг хүсье.

 

Эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээг өгөх тохиолдолд 1-2 өдрийн өмнө урдчилан захиалга өгөх хэрэгтэй болдог. Тус эмнэлгийн захиалга болон орчуулгын үйлчилгээг эмнэлэг зуучлал, эрүүл мэндийн аялал зохион байгуулагч KOREA VISION танд хүргэх болно.

 

Бидэнтэй холбоо барих утас: 070-7563-0040 / korea_vision99@yahoo.com

Вэб хуудас: http://ikoreavision.com

Таны эрүүл мэнд таны гарт

 

-KOREA VISION-