"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Хvмvvс шvдээ угааж мэддэг ч харин арчлах тал дээр хойрго ханддаг гэдэгтэй санал нийлэх байх аа. Ямар ч бараа, бvтээгдэхvvнийг зар сурталчилгаагаар таниулахдаа сонгож авсан хvнийхээ нас зvс, vс шvдийг хардаг шvv дээ. Таны ч шvд тэр хvмvvсийнх шиг танан цагаан байхыг мэдээж хvснэ. Энэ талаар УКТЭ-ийн шvдний кабинетийн их эмч, клиникийн профессор, тэргvvлэх зэргийн эмч Ш.Наранбямбаас асууж тодрууллаа.
-Амны хєндийн эмгэгvvдээс манайд хамгийн их элбэг тохиолддог нь ямар євчин байна ?
-Амны хєндийд шvд хамгийн тvрvvнд багтана. Шvднээс гадна салст бvрхэвч, яс, булчин багтдаг. Хамгийн зонхилж байгаа нь хvvхдvvдэд буюу 30-аас доош насныханд шvдний цоорлын гаралтай эмгэг их байна. Єєрєєр хэлбэл тулгуур эдийн эмгэг гэсэн vг. Энэ нь буйлны vрэвсэл яс руугаа ороод шvд сунаж, сулраад унах эмгэг юм. Шvдний цоорол бага насныханд их тохиолдож байна. Яагаад гэвэл бага насандаа чихэр, гурилан бvтээгдэхvvн их идсэнээс vvдэлтэй. Нас ахих тусмаа амны хєндий дэх бактериуд єєрчлєгддєг л дєє.
-Цоорсон шvдээ эмчлvvлэхгvй явснаас нэлээд хvндрvvлдэг тал байна уу?
-Байлгvй яахав. Шvдээ цоороход бага дээр нь эмчлvvлээгvйгээс улам нэмэгдсээр байгаад тав vлддэг. Тэр тавыг эмчлэх ямар ч аргагvй. Тэгсээр ёзоороо авахуулах болдог. Нэг шvд авахуулснаас болоод шvдний хооронд зай гарч хєделгєєнтэй болно. Тэгээд хиймэл шvд рvv орно. Хиймэл шvд гэдэг бас л гаднын биет шvv дээ.
-Сvvлийн vед шvдийг авахаас зайлсхийж, эмчилдэг болжээ. Яг тєгс эмчилж чаддаг болов уу?
-Манайхан шvдээ дєнгєж євдєнгvvт авахуулна гэдэг. Авахгvйгээр эмчилнэ гэдэг бол хамгийн бага vед нь ломбо тавих, цоорол нь хvндрээд даамжирсан тохиолдолд сувгийн vрэвслийг янз янзын хэлбэрээр эмчилнэ л дээ. Зєєлєн эдийг дээрээс нь эсвэл зєвхєн цєгцний хэсгийг авч эм тавьдаг. Мен суваг доторхи зєєлєн эдийг авч сувгийг ломбодож эмчилнэ. Шvдний дээд талын яс харагдаад цєгц нь нураад унасан тохиолдолд vлдсэн ёзоорын сувган дотор голонцор хийж тvvн дээрээ шvд босгох зэргээр эмчилж байгаа.
-Шvдний паалан уналаа гэж их ярьдаг шvv дээ. Энэ юунаас болдог вэ?
-Эмтрээд унаж болно. Эмтрээд унасныг тэр хэсэгт нь ломбоны материал, шаазангаар нєхєєд сэргээчихэж болно. Паалан ховхорчихлоо гэдэг маань ерєнхийдєє цоорлыг хэлж байгаа юм.
-Паалангаас гадна эмчлvvлээд ломбо тавиулахад тэр нь уначих юм. Vvнийг эмчилгээний чанартай холбож ойлгох уу?
-Дээр vед шvдний ломбо их унадаг байсан. Тэр vед улсын эмнэлэгт нэг хvний шvд эмчлэхийн тулд 20 минут л зарцуулдаг байсан. Энэ хугацаандаа амжуулахын тулд хурдан ажиллах, хоёрдугаарт, материал тийм ч сайн биш, технологийн хувьд хєгжєєгvй, цемент гэдэг л материал хэрэглэдэг байлаа шvv дээ. Цемент гэдэг нь шvдэнд наалдахгvй механикаар барилдан тогтдог байсан. Одоо ч гэсэн ломбо унаж байгаа. Энэ нь ломбо тавихдаа технологио сайн мєрдєєгvйтэй л холбоотой. Орчин vеийн хуванцар, шаазан материалууд нь гэрлээр хатуурдаг. Ер нь аливаа тєрлийн ломбыг шvлсгvй хуурай орчинд тавих ёстой. Жаахан шvлс орчих юм бол юу ч тогтохгvй, хэдхэн хоног, сарын дараа уначихдаг. Тэгэхээр манай эмнэлгvvдэд тавьсан ломбо яагаад унаад байна вэ гэхээр соруулагч байдаггvй. Соруулагч гэдэг нь ломбо тавих орчинг хуурай болгох хэрэгсэл. Улаанбаатарын хэмжээнд соруулагчтай эмнэлэг цєєхєн дєє.
-Амны хєндийн ямар ямар мэс ажилбаруудыг танай эмнэлэг хийж байна вэ? Агт араа авахуулах гэж хагалгаа хийлгэдэг болжээ.
-Манай эмнэлэгт агт арааг мэс заслын аргаар авах, шvдний сурвалжин орой тайрах гээд ер нь бvх л тєрлийн амны хєндийн мэс ажилбар хийнэ. Агт арааг яагаад мэс заслын аргаар аваад байна вэ гэвэл яс нь дотроо ургаж євдєлт єгдєг. Шvдний сурвалжин оройг тайрах гэдэг нь шvдийг авахгvйгээр хадгалж vлдэх арга. Сувгаа ломбодоод байхад vзvvрийн гурвалжин орой дахь vрэвсэл арилахгvй, цорго vvсчихээд гадагшаа буйлнаас идээ гараад байх юм бол мэс заслын аргаар сурвалжийнх нь оройг тайраад сувгийг араас нь ломбодоод бvх vрэвслийг нь хусч авдаг.
-Юунаас болж шvд чулууждаг вэ?
-Бид нар єглєє шvдээ угаасан ч гэсэн, юм идээгvй байсан ч гэсэн шvдээ хусахаар жаахан єнгєр маягийн юм хусагддаг шvv дээ. Гурилан бvтээгдэхvvн их идвэл ийм єнгєр бvр их тогтдог. Тэр єнгєрєє цэвэрлэхгvй явсаар байгаад шvлснээсээ vvдэн чулууждаг. Яагаад гэвэл шvлсэнд их минерал байдаг. Vvнээс болж шохойжоод чулуу болоод тогтчихдог. Хаана илvv байдаг вэ гэхээр доод vvдэн шvдний дотор талд. Яагаад гэвэл хэлний чинь доор хоёр том шvлсний цорго байдаг.
-Чулуужсан шvд эмчилгээ авах уу?
-Эмчлэх боломжтой. Чулууг нь тvvдэг. Тvvнэ гэхээр дээр vеийнх шиг хусаад байхгvй, тусгай хэт авиагаар буталж тvvдэг. Тvvхгvй байлгаад байвал чулуу нь гvн рvvгээ ургаж буйлаа, буйлнаасаа цааш ясаа идэж, шvд нь сулардаг. Хєгшчvvд миний шvд зvгээр байж байгаад сунаад байх юм гэдэг. Тэр бол чулуунаасаа болоод суларч байгаа юм.
-Амнаас эвгvй vнэр гардаг. Энэ нь шvдний євчтэй холбоотой юу?
-80-90 хувь нь шvдний євчтэй холбоотой. Аманд цоорхой ганцхан шvд байхад л амнаас эвгvй vнэр гарах нь тодорхой. Бусад хувьд нь ходоод, элэг муутай хvний амнаас нь бас эвгvй vнэртдэг.
-Хиймэл шvд их хийлгэх болж. Зарим нь мода ч гэдэг юм уу алтаар хvртэл бvрvvлдэг болжээ.
-Дээр vед баян хvмvvс алтаар бvрvvлж тайхуулдаг байсан Одоо бол єєр. Машин юм уу єєр эдээр гангардаг болсон шvv дээ. Одоо чинь хvмvvс аль болох хиймэл гэж мэдэгдэхээргvй хийлгэх сонирхолтой болсон. Дэлхийн хандлага ч гэсэн тийм байгаа. Vvдэн шvдийг голдуу шаазан, хуванцраар хийдэг. Арааг vнэт металл буюу алтны хольцтой материалаар хийвэл тогтоц нь арай удаан. Яагаад гэвэл шаазан, хуванцар гэдэг чинь арааны ачааллыг даахгvй, хугараад уначихдаг.
-Шvдээ яавал эрvvл бєгєєд гоо сайхан байлгаж болох вэ?
-Хамгийн гол нь шvдээ зєв л угаах хэрэгтэй. Удаан, их угаах хамаагvй. Хоногт дор хаяж нэг удаа зєв угаачихаад шvдний утас буюу туслах бусад бодисыг хэрэглэж, жилд нэг удаа заавал шvдний эмчид очиж vзvvлээд байхад эрvvл байна даа. Манайхан чинь шvдээ угааж байна гээд буйлаа шамартал нь vрдэг. Яаж ямар хєдєлгєєнєєр угаах вэ, аль хэсэгтээ шvдний утас хэрэглэх вэ гэдэг л чухал. Олон биш зєв угаахыг зєвлєх байна.
www.olloo.mn-ээс авав.