Хавдар судлалын vндэсний тєвийн Эмэгтэйчvvдийн мэс заслын тасгийн эмч, анагаах ухааны магистр Ц.Батболдтой умайн хvзvvний хорт хавдрын талаар болон тvvнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.

-Умайн хvзvvний хорт хавдар євчний тухай эхлээд ярина уу?
-Умайн хvзvvний хорт хавдар гэх євчний талаар ярихын ємнє умайн хvзvv гэдэг эрхтний талаар эхлээд ярья. Умайн хvзvv умайн доод хэсэгт байрладаг 3-4 см урт, 2.5 см диаметр бvхий хэмжээтэй тєрєх vйл явцад оролцдог эрхтэн юм. Бэлгийн хавьтлын vед умайн хvзvvний олон давхаргат хавтгай хучуурын суурин давхаргад хvний папиллома вирvс /ХПВ/ нэвтрэн орж вирvсын сvрэг бєєгнєрєн суурьшдаг. Хавдрын 90 хувь нь энэ вирvсээр vvсдэг болох нь тогтоогдсон.

Вирvсын нєлєєгєєр хэвийн эсvvд єєрчлєлтєд орж, эсийн гаж хувирал явагдсанаар хорт хавдар vvсэх гол шалтгаан болдог. Ганц энэ вирvсээр хорт хавдар vvсэхгvй л дээ. Єєр ч хэд хэдэн шалтгаан байдаг. Энэ євчин шууд хорт хавдраар илрэхгvй. Умайн хvзvvний суурь євчин болох умайн хvзvvний шархлаа, умайн хvзvvний эсийн гаж хувирал гэх мэт євчний суурин дээр хорт хавдар vvсч, хvндэрдэг.

-Умайн хvзvvний хорт хавдар vvсгэдэг єєр ямар шалтгаан байдаг вэ. Хэдэн насны эмэгтэйчvvд энэ євчнєєр євчлєх тохиолдол их байдаг вэ?
-Дээр хэлсэнчлэн хvний папиллома вирvсээс vvсэхээс гадна 16 наснаас ємнє буюу эрт бэлгийн харьцаанд орох, тамхи татах, олон бэлгийн хавьтагчтай байх, биеийн дархлаа сул байх нь хорт хавдар vvсэх шалтгаан болдог. Мєн удаан хугацааны турш жирэмснээс хамгаалах эм хэрэглэх нь нэг гол шалтгаан. Ер нь бэлгийн харьцаанд орсон бvх насны эмэгтэйчvvд умайн хvзvvний хорт хавдраар євчлєх эрсдэлтэй байдаг.

-Энэ євчнєєр євчилсєн тохиолдолд ямар шинж тэмдэг илэрдэг вэ. Євчиллєє гэхэд бvрэн эдгэрэх vv?
-Энэ євчин дєрвєн vе шаттай. Эхний vе буюу 0-2 vедээ ямар ч шинж тэмдэг илрэхгvй. Хожуу vе буюу хоёрдугаар vеийн сvvлч 3-4 дvгээр vедээ мєчлєгийн бус цус алдах, бэлгийн харилцааны дараа цус гарах, шээсний єнгє єєрчлєгдєх, vтрээний ялгарал єєрчлєгдєж, эвгvй vнэртэй юм гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энэ євчнийг хэдий чинээ эрт оношлуулна, тєдийчинээ 100 хувь эдгэрэх боломжтой. Харин сvvлийн шатанд орсон тохиолдолд мэс засал эмчилгээ, туяа эмчилгээ, хими эмчилгээг хавсарч хийдэг. Гэхдээ эдгэрэх боломж багасч, амь насаа алдах ч эрсдэлтэй.

-Энэ євчнєєр євчлєєд эдгэрлээ гэхэд цаашид vлдэх эмгэг, хор уршиг нь юу вэ?
-Нєхєн vржихvйн эмэгтэй умайн хvзvvний хорт хавдраар євчилнє гэдэг их уршигтай. Хавдар туссанаар зайлшгvй эмчилгээ хийлгэх шаардлагатай. Эмчилгээ мэс заслын аргаар хийгддэг. Энэ vед умай болон умайн хvзvv авагдах учраас нєхєн vржихvйн эрхтнээсээ салж байна гэсэн vг.

-Хvvхэд тєрvvлээгvй эмэгтэйчvvд энэ євчнєєр євчлєх тохиолдол байдаг уу?
-Байлгvй яахав. Тєрєєгvй эмэгтэй хожуу vедээ умайн хvзvvний хорт хавдартай нь оношлогдвол нєхєн vржихvйн эрхтнvvдийг авахаас аргагvй. Иймээс цаашид хvvхэд тєрvvлэх боломжгvй болно. Хэрвээ эрт vедээ оношлуулаад, эмчилгээ хийлгэвэл илvv хор уршиг багатай эмчилж болно.

-Жирэмсэн эх энэ євчнєєр євчилсєн тохиолдолд эрсдэлгvй тєрж чадах уу?
-Умайн хvзvvний хорт хавдар туссан хvн жирэмсэлсэн тохиолдол байдаг. Мєн л ялгаагvй євчний vе шатаас хамааран ямар эмчилгээ хийгдэхээс шалтгаална. Умайн хvзvvний хорт хавдар хожуу vедээ орсон жирэмсэн эхийн жирэмслэлтийг эрт vед нь зогсоож, эмчилгээнд оруулах шаардлагатай. Хорт хавдар эрт vедээ байгаа эмэгтэйн жирэмслэлт хэвийн явагдаж, тєрсний дараа эмчилгээ хийгдэх боломжтой.

-ДЭМБ-аас охидод умайн хvзvvний хорт хавдрын эсрэг вакцин хийхээр болсон гэж сонссон. Энэ талаар мэдээлэл єгнє vv?
-Дэлхийн єндєр хєгжилтэй Франц, Америк, Итали, Герман зэрэг орнууд хvн амдаа бvх тєрлийн хавдрын эсрэг вакцин хийдэг. Манай улсад анх удаа ДЭМБ, “Мянганы сорилтын сан”-гийн тєслєєр 11-13 насны охидод умайн хvзvvний хорт хавдрын эсрэг вакцин хийх талаар ярьж байгаа. Гэхдээ хэзээ гэдэг нь тодорхойгvй, зєвхєн яригдаж л байна. Манай улсын бvх аймаг, сум, дvvргийн 11-13 насны охидод ийм вакцин хийнэ гэвэл эдийн засгийн боломж хvрэхгvй байх. Тєсєлд хамрагдаж, судалгаа авсан хэсэг газар л вакцин хийгдэх болов уу гэж бодож байна.

-Бусад улс оронтой харьцуулбал манайд умайн хvзvvний хорт хавдраар євчлєх тохиолдол хэр байдаг бол?
-Дэлхий даяар жил бvр энэ євчний 500 мянга орчим шинэ тохиолдол бvртгэгддэг. Vvний 80 хувь нь ядуу буурай орон болох Латин Америк, Зvvн Ємнєд Азийн орны эмэгтэйчvvд євчилдєг. Манай орны хувьд энэ євчин нь эмэгтэйчvvдийн бэлэг эрхтний хорт хавдрын бvтцэд хоёр дугаарт ордог. Нийт хорт хавдрын найман хувийг, эмэгтэйчvvдэд тохиолддог хорт хавдрын 16 хувийг энэ євчин эзэлж байна. Єнєєдєр дэлхий даяар умайн хvзvvний хорт хавдар гэх энэ євчнєєр 190 мянга гаруй эмэгтэйчvvд нас барсан гэсэн тоо баримт бий. Манай оронд жилд дунджаар 250-280 эмэгтэй энэ євчнєєр євчилсєн тохиолдол бvртгэгддэг. Vvний 70 хувь нь хожуу vедээ оношлогддог. Таван жилд нэг удаа нас баралтын статистик баримт гардаг учир энэ євчнєєр нас барсан хvний тоог одоогоор хэлэх боломжгvй л дээ.

-Умайн хvзvvний хорт хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Ерєєсєє л дээр хэлсэн умайн хvзvvний хорт хавдар vvсгэж байгаа шалтгаанаас сэргийлэх хэрэгтэй. Бэлгийн нэг хавьтагчтай байх, тамхи татахгvй байх, таваас дээш жил жирэмснээс хамгаалах эм хэрэглэхгvй байх, хувийн ариун цэврийг сахих гээд энэ хэдхэн vндсэн мєрдлєгийг мєрдєж чадвал умайн хvзvvний хорт хавдар євчнєєс бvрэн сэргийлж чадна. Шинжилгээ єгч суурь євчин байгаа эсэхээ мэдэн, хvндрэхээс нь ємнє эмчлvvлснээр хорт хавдраас сэргийлж байна гэсэн vг шvv дээ. Манай эмэгтэйчvvд сайн дураараа шинжилгээ єгч сураагvй. Заавал ямар нэг зовиур, шинж тэмдэг илэрсний дараа эмчид ханддаг сул талтай.

Сoлонгос улсад ажиллан амьдарч буй Монголчуудын Сэван эмнэлэг

 

Web site : www.sewanghospital.mn

Email : medical_82@yahoo.com

Tell : 02-2299-3589