Бутарлаа гээд бусдын идэш болчихгүй юмсан
С.Баярын Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг төрийн мэдэлд 100 хувь авч, Эрдэнэтийн жишгээр ашиглан, ард түмэндээ хувь хүртээхийг чухалчилсаар ирсэн. Улмаар гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран үндэсний том корпораци байгуулж, дэлхийн уул уурхайн салбарт Монголын нэрээр хөл тавих бодлого барьдаг. Энэ нь цөөн тооны бизнесмэнд таалагдаагүй.