"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Бичлэгийн тоо 16,130
Хоол, хүнсний тухай түгээмэл төөрөгдлүүд

Та шөнийн цагаар хоолловол хоромхон хугацаанд жин нэмэх аюултай
Хүний бие махбодь оройн цагаар идсэн хоолноос калори ялгаруулж чадалгүй унтдаг тул тус хоол нь бүхэлдээ өөх тос болдог гэсэн ойлголт элбэг байдаг билээ. Гэтэл үнэн хэрэгтээ үдшийн хачир хоол нь хүний бүтэн өдрийн турш идсэн хоолны нэмэгдэл калорийг өөртөө шингээдэг тул өдрийн хоолондоо л анхаарах нь зүйтэй. Орой юм идэхгүй юм чинь, аль эсвэл өдрийн хоол таргалуулахгүй гээд хүссэн бүхнээ идэж болохгүй.
Хоолны дараа шууд спортоор хичээллэж болохгүй
Хооллосны дараа цусны 15 хүртэлх хувь нь хоол тэжээлийн зүйлсээс өөрийн болгох гэж цусны гүйдлээс ходоод руу чиглэдэг. Булчингуудад ч мөн цус дамжуулдаг хүчилтөрөгч, цус шаардагддаг. Тийм болохоор хоолны дараа хүнд төрлийн спортоор хичээллэж болохгүй. Булчингуудад хүчилтөрөгч дутагдах аюултай. Харин усанд сэлэх юмуу алхах зэрэг хөнгөн чанарын хөдөлгөөн шаарддаг спортын төрлүүд аюулгүй.
Хар пиво жирэмсэн эмэгтэйчүүдэд тустай
Хооллолтын тухай хуучны төөрөгдлүүдийн тоонд хар пивоны ашиг тустай гэх ойлголт яах аргагүй багтана. Хар пивонд төмөр ихээр агуулагддаг тул хэрэглэдэг гэсэн жирэмсэн эмэгтэйчүүд олон бий. Гэтэл хоёр литр орчим хар пивонд ердөө 1.1 мг төмөр агуулагддаг. Тэгвэл ердөө ганцхан ширхэг өндөгний шаранд төдий хэмжээний төмөр бий шүү дээ. Тиймээс согтууруулах ундааны аль ч төрөл ирээдүйн хүүхдэд янз бүрийн хор учруулж болзошгүй тул энэ ойлголтод хууртахгүй байхыг хүсье.
Хүн өдөрт хоёр литр ус уух ёстой
Үнэн хэрэгтээ өдөрт хэр их ус уух нь тухайн хүний биеийн жингээс хамаарна. Илүүдэл ус бөөрөнд ачаалал өгдөг бөгөөд үйл ажиллагааг нь муутгахад хүргэдэг байна. Тиймээс шингэн их уухыг хэтрүүлж болохгүйг анхаараарай. Эрүүл хүний шээс цагаан цайвар өнгөтэй байх бөгөөд өдөрт 2-3 удаа л ялгарах ёстой.