Судлаачид эрvvл мэндэд хортой тєєрєгдєл хэр олон байдгийг тогтоожээ. Тэдгээрээс тамхи vйлдвэрлэгчид болон тамхичдын тараасан ташаа ойлголтууд тэргvvлсэн байна.

"Шvvлтvvртэй янжуур хоргvй"
Тийм биш. 1950-иад оны сvvлээр шvvлтvvртэй янжуур АНУ-д бий болжээ. Гэвч энэ арга тамхины хор хєнєєлийг багасгаж чадаагvй юм. Тиймээс ч 1970-аад онд уушгины хорт хавдраар євчлєгсдийн тоо дэлхийн хэмжээнд илт нэмэгдсэн байна. Эрдэмтэд шvvлтvvр утааны сорогдох хэмжээг багасгах ч улам их сорох хvсэл тєрvvлдгийг тогтоожээ.

“Гаанс хvvхдийн тоглоом"
Тийм биш. Гаансаар тамхи татахад цусанд никотин бага нэвчдэг нь vнэн. Гэвч 20-40 минут гаансаар тамхилахад 40 ширхэг янжуур татсантай тэнцэх хзмжээний бохь, хорт утаа биед шингэдэг байна. Эдгээр нь амны хєндийн хавдар, уушиг, зvрхний архаг євчин, шvд унах, буйл vрэвсэх зэрэг євчинд хvргэдэг.

“Навчин тамхи хор багатай"
“ Энэ бас л худал. Навчин тамхи эрvvл мэндэд янжуураас дутахааргvй сєргєєр нєлєєлдєг бєгєєд ширхэг нь бvтэн хайрцаг янжуур татсантай ижил хэмжээгээр бие махбодийг хордуулдаг. Энэ тєрлийн тамхи давсаг, тvрvv булчирхайн хорт хавдар vvсгэдэг. Мєн чих, хамар, хоолойг євчлvvлж, эрчvvдийн бэлгийн чадавхийг бууруулдаг нь тогтоогджээ. Навчин тамхи янжуураас их никотин агуулдаг тул богино хугацаанд тамхичин болгож, донтуулдаг. Мєн удаан уугидаг нь орчныг ихээр хордуулдаг байна.

“Агааржуулагч бvхий олон нийтийн газар аюулгvй"
Саяхныг хvртэл тамхичид олон нийтийн газар тамхи татах эпхтзй байв. Vйлчилгээний газрууд агааржуулагч, шvvлтvvр тавьснаар асуудлыг шийдчихнэ хэмээн бодсон ч хоёуланг нь зэрэг
ажиллуулаад ч тамхины утааг зєвшєєрсєн хэмжээнд хvртэл багасгаж чадаагvй юм.

Тамхи татах тусгай бvс байгуулах нь хамгийн зєв гарц
Энэ арга ач тустай ч хорт утааны тархалтыг зогсоож чадахгvй. Тамхины утаа багаар бодоход 250 орчим хорт бодис агуулдаг. ДЭМБ-ын тогтоосноор дэлхийн хэмжээнд бага насны хvvхдvvдийн тэн хагас буюу 700 сая хvvхэд дээрх хорт бодис агуулсан агаараар амьсгалдаг байна.

Тэдний 40 гаруй хувийнх нь эцэг эхийн нэг тамхичин байдгаас тэднийг идэвхгvй тамхи татагч болгодог. Хvvхдийн гэнэтийн нас баралтын 28 хувийн шалтгаан идэвхгvй тамхи таталт болдог аж.

Тиймээс олон улсад олон нийтийн газар тамхины утаанаас хvvхдийг хамгаалах тухай хууль мєрдєх болжээ. Гэвч тамхичдын тусгай бvс бий болгох арга олон нийтийн талархал хvлээдгийг дурдах хэрэгтэй. Уг арга гал гарах эрсдлийг бууруулж, засвар, цэвэрлэгээ, vйлчилгээний зардлыг ч хэмнэдэг байна.

"Тамхиа гэнэт хаях нь эрvvл мэндэд муу"
Мєн л ташаа ойлголт. Олон жил тамхи татах нь эрvvл мэндэд нєхєж баршгvй хохирол учруулдаг. Архаг тамхичин зориглож тамхиа хаяж чадвал 3-9 сарын дараа амьсгалын замын эрхтнvvдийн vйл ажиллагаа сайжрахыг мэдэрнэ. Харин таван жилийн дараа зvрхний шигдээсээр євдєх магадлал тамхи татдаг байсан vеийнхээс хоёр дахин, 10 жилийн дараа уушигны хавдар тусах магадлал хоёр дахин буурдаг аж.

"Зєєлєн янжуур хор багатай"
Зєєлєн янжуур ердийн тамхинаас хоёр дахин бага хортой гэж vйлдвэрлэгчид хэлдэг ч энэ бол жинхэнэ хууран мэхлэлт. Учир нь никотин агуулсан л бол сэтгэл санаа, бие махбодь тамхинаас хараат болно.

Тамхины тоог бууруулаХ эсвэл зєєлєн янжуурт шилжсэн ч дасал болсон никотины хэмжээг гvйцээхийн тулд єєрєє ч мэдэлгvй улам ихээр татсаар байдаг.

Ж.Баярмаа /Солонгос улс дахь Монголчуудын Сэван эмнэлэг/ www.sewanghospital.mn