Гар хангалга нь өсвөр насныхны хамгийн түгээмэл бэлгийн зан үйл юм. Тэд гар хангалга хийснээр бэлгийн дур ханах, таашаал авах үйл явцын талаар ойлголттой болдог ажээ. Кинсийн судалгаагаар 13-15 насны хөвгүүд гар хангалга хамгийн их хийдэг бол 15 настай хөвгүүдийн 82 хувь нь гар хангалга хийж үзсэн гэж хариулжээ. Хэдийгээр манай орны өсвөр үеийнхний гар хангалгатай холбоот тодорхой судалгаа байхгүй боловч бусад оронд хийгдсэн судалгаанаас харахад охидыг бодвол хөвгүүд гар хангалга илүү хийдэг байна. Зарим судалгаанаас үзэхэд хөвгүүд охидоос гар хангалга үйлддэг давтамжаар гурав дахин илүү байдаг гэж Сүүлийн үед өсвөр насныхны гар хангалга хийж эхэлж байгаа нь залуужиж байгаа тул Кинсийн тодорхойлсон насыг нэгээс хоёр насаар ухрааж тооцох хэрэгтэй гэж судладачид үзэж байна. Насанд хүрэгчдээс өсвөр насандаа гар хангалга хийж байсан эсэхийг нь асуухад эрэгтэйчүүдн ихэнх нь “хийж байсан” гэсэн бол эмэгтэйчүүдийн тал хүрэхгүй хувь “тиим” гэж хариулжээ. Өсвөр насныхны бэлгийн зан үйлийн олон судалгаанд үндэслэн судлаачид хөвгүүдийн дөрөвний гурав орчим нь, охидын дөрөвний нэг нь долоо хоногт наад зах нь хоёр удаа гар хангалга үйлддэг гэж тогтоожээ Мөн хөвгүүдиин 12 хувь, охңдын 23 хувь нь долоо хоногоос сард нэг удаа гар хангалга хийдэг байна. Харин хөвгүүдийн 11 хувь, охидын 60 хувь нь гар хангалга хийж үзээгүй байна.
Хөвгүүд байнгын бэлгийн хавьталд ороод эхлэхээр гар хангалга хийх нь цөөрдөг бол охидын хувьд тоо нь олшрох хандлагатай байдаг нь нэлээд сонирхолтой ажээ.

Гар хангалгын талаарх хүмүүсийн хандлага

Сүүлийн жилүүдэд гар хангалгын талаарх нийгэмд тогтсон хэвшмэл ойлголтууд эрс өөрчлөгдөж байна. Үүний дүнд ч өсвөр насныхан гар хангалгын талаар еөр ойлголттой болж, тэдний зан үйл болон гар хангалгын талаарх хандлагад нь зохих ёсоор нөлөөлж байна. Өмнө нь гар хангалга хийх нь сэтгэцийн өвчний шинж, гар хангалга хийх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэсэн ойлголт давамгайлж байлаа. Тэр үеийг бодвол гар хангалгын талаарх хандлага арай өөрчлөгдөж, ийм бодолтой хүмүүсийн тоо ч харьцангүй цөөрсөөр байна. хүний бэлгийн сулралын эмчилгээнд гар хангалга хийхийг зөвлөдөг болж байна. Гар хангалгыг өвчин гэж үздэг байснаа больж харин эмчилгээ хэмээн үзэх болсон байна.