6сарын Гадаад иргэдэд зориулсан эрүүл ахуйн хөтөлбөр

 

 

 

 

 

Ансан хотын Данвон дүүргийн эрүүл мэндийн төв, Вонгуг эрүүл мэндийн төв нь гадаад иргэдэд зориулан дараахь үнэ төлбөргүй эмнэлгийн үйлчилгээг үзүүлж буй тул өргөнөөр үйлчлүүлнэ үү.

Байршил :Вонгуг эрүүл мэндийн төв(Вонгуг хороо 991-1тоот. Гадаад Иргэдэд Үйлчлэх Төв 1давхарт)

1. Ажлын өдрийн үзлэг

○ Хэзээ : Даваа~Баасан 09:00 ~ 18:00

○ Үзлэг

* Энгийн үзлэг : Даралт ихдэх, чихрийн шижин, үе мөчний өвчин, хоол шингэхгүй байх, ханиад г.м                                                                        

* Шүд : Амны хөндийн эрүүл ахуйн үзлэг, шүд хорхойтох, шүд авах, хэт мэдрэгжсэн шүд эмчлэх.

* Ардын уламжлалт эмнэлэг : Зүү тавин, ардын эм өгөх, эрүүл ахуйн зөвлөгөө.  

 2. Оройн цагийн болон амралтын өдрийн үзлэг

 

Оройн цагийн үзлэг (Лхагва) 19:00 ~ 21:00

Амралтын өдрийн үзлэг (Ням) 14:00 ~ 18:00

6. 09. Лхагва

Энгийн үзлэг,

шүд,

 ардын эмнэлэг

6. 06. Ням

Энгийн үзлэг, шүд, умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх тарилга

6. 16. Лхагва

6. 13. Ням

Энгийн үзлэг, шүд, ардын эмнэлэг, чих хамар хоолой, нүд

6. 20. Ням

Энгийн үзлэг, шүд, ардын эмнэлэг, эмэгтэйчүүд, нүд, ясны бэртэн

6. 23. Лхагва

6. 27. Ням

Энгийн үзлэг, ардын эмнэлэг

6. 30. Лхагва

 

2010. 06. 06(ням) 13:00 ~ 17:00 Сөүлийн Их Сургуулийн харъяа эмнэлэг. Ганнам төв цусны шинжилгээ, рентген зураг, зүрхний бичлэг, эхо, умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх тарилга

2010. 06. 13(ням) 10:00 ~ 16:00 Эрүүл нийгмийг байгууллах төв : энгийн үзлэг, шүд, ардын эмнэлэг, чих хамар хоолой, нүд, рентген зураг

3. Гадаад иргэдэд зориулсан эрүүл мэндийн шинжилгээ(өглөө хоол идэхгүй ирнэ.)

○ Хэзээ : Сар бүрийн нэг дэх долоо хоногийн ням гариг бүр 13:00 ~ 17:00(6сарын 6-ны өдөр)

○ Шинжилгээний төрөл : Цус багадалт, цусны бүлэг тогтоох, цусан дахь хлострелийн хэмжээг

тогтоох шинжилгээ, тэмбүү, ДОХ, сүрьеэ, элэгний үрэвсэл, элэгний үйл ажиллагааны шинжилгээ

4. Солонгос иргэнтэй гэр бүл болсон жирэмсэн эхчүүдийг эмнэлгийн хяналтанд хамруулах.

※Эмнэлгийн эхо үзлэгээр жирэмсэн болохоо тогтоолгосны дараа жирэмсэн эхийн хяналтын дэвтэр болон гадаад иргэний үнэмлэхээ авч ирнэ үү. ^^

○ Хэзээ : Даваа~Баасан 09:00 ~ 18:00

○ Хэн : Гадаадын харъяат жирэмсэн эх

○ Үзлэг

* Төрөхийн өмнөх шинжилгээ ( жирэмсний 12 долоо хоногоос өмнө) : В хэлбэрийн элэгний

вирус, цус багадалт, цусны бүлэг тогтоох, тэмбүү, ДОХ -ын шинжилгээ.

* Цус багадалт (жирэмсний 20долоо хоногоос дээш ~ амаржсаны дараахь 1сар хүртэл) төмрийн бэлдмэл олгон, хоолоор эмчлэх талаарх сургалт, зөвлөгөө.

* Жирэмсний үеийн чихрийн шижингийн шинжилгээ(24долоо хоног~28долоо хоногтой жирэмсэн эх ) : бэлдмэл ууснаас хойш 1цагийн дараа цусны шинжилгээ өгнө.

* Жирэмсэн эхчүүдэд зориулсан сургалт (20долоо хоногоос дээш)

 

 

Ансан хотын Данвон дүүргийн эрүүл мэндийн төвийн харъяа

 Вонгуг хорооны эрүүл мэндийн төв

 

                                                                       031-481-3605~3608