Вирусийн томуугаар өвчлөхгүйн тулд яах вэ

 В хүрээний вирусээр өвчилсөн тохиолдолд хэрхэн эмчилж, өвчлөхгүйн тулд  юуг анхаарвал зохих талаарх зөвлөгөөг хүргэж байна.

Өвчлөхгүйн тулд  жимс жимс­гэнэ буюу хуучирч муу­даагүй  илчлэг витамин ихтэй хүнсний ногоог ихээр хэрэглэх хэрэгтэй. Мөн аарц, болон  сүү, сүүн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх бөгөөд хүүхдийнхээ дархлааг сайж­руулахын тулд  Имунал хэмээх бэлдмэлийг сайтар хэрэглэх нь зүйтэй.

Уг өвчнөөр өвчилсөн тохиолдолд  эмчийн зааврын дагуу эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Хэрэв хоолой өвдсөн бол  Ретромецины төрлийн эм ууж, аньсны   уураар утаж, амны хөндийг дөрвөн цаг тутамд цэвэрлэнэ. Мөн хоолойгоо  содтой ус, тамодин, фруциллины уусмалаар зайлна. Ингэхдээ нэг удаа  10-15 удаа зайлах юм.

Халуурсан тохиолдолд парацетомолыг шахмал буюу лаа хэлбэрээр, мөн амидо­пирины уусмалыг ууж хэрэг­лэнэ.

“Халуун буухгүй байна” гээд нэг төрлийн эмийг хоёр янзаар, хэрэглэх нь өвчтөнд муу нөлөөтэй гэдгийг анхаараарай. Жишээлбэл,  парацетомолыг лаа хэлбэрээр шулуун гэдсээр хэрэглэсний дараа шахмал буюу уухаар хэрэглэх нь хориотой.
Хэрэв лаа хэрэглээд халуун нь буухгүй бол спирттэй хөвөнгөөр арчиж эсвэл  хуурай даавуунд ороосон мөсөөр цавь, хоолой, суга орчмыг арчихад бууна. Мөн мөсөөр толгойнд жин тавьж ч болох аж.