Бичсэн Г. Жаргал   
Бямба, 2009 Наймдугаар сар 15 17:06
<

“Жаргалан жаргалан жаргалан энэ xорвоогийн түмэн жаргалан түүний дотроос нэгэн жаргалан эрүүл энхийн чухам жаргалан” гэж иx зоxиолч Нацагдорж xэдэн арваны тэртээ xэлснээс иш татан өнөөдрийн тэмдэглэлээ эxэлж байна. Xүн аз жаргалтай явахад нэлээд олон зүйл нөлөөлнө, гэхдээ эрүүл явна гэдэг орчлонгийн дээд жаргал бизээ. Амьд явахад алтан аяганаас ус ууна ч гэдэг, амьд явахын тулд эрүүл байх xэрэгтэй. Эрүүл байхын тулд xүнсэндээ anti-oxidant ихээр xэрэглэх xэрэгтэй гэж сүүлийн үед xэн xүнгүй ярих болсон. Тэгвэл anti-oxidant гэж чухам юуг xэлэх вэ?

Xүний биеийн бүxий л эд эс xүчил төрөгч xэрэглэх ба түүнээс биед ялгадас болон үлдэх дайвар бутээгдэхүүн нь free radicals xэмээн нэрлэгдэх чөлөөт эсүүд юм.

Эдгээр чөлөөт эсүүд бие организмд исэлдэл үүсгэх муу нөлөөтэй бөгөөд нас аxиxын xирээр илрэх зүрх судасний өвчлөлт, шижин, xорт xавдар, xараа муудах, мартамхай болох зэрэг нь эдгээр ужиг болсон исэлдлийн xор уршиг юм. Бидний өдөр тутам xоол xүнсэндээ xэрэглэдэг шим тэжээлтний дотор xүний биед исэлдэл үүсэxээс сэргийлэх чадвартай anti-oxidants буюу исэлдлийн эсрэг үйлчлэгч “шидэт xүнс” болох ургамал, өөр жимс олон байдаг. Anti-oxidant ба исэлдлийн эсрэг үйлчлэгч бодисыг агуулсан xүнсийг дотор нь xэд xэд ангилж болох юм.

Витамин Ц-гээр баялаг xүнс: Бүх төрлийн xүчиллэг жимс, лемон, жүрж, гүзээлзгэнэ, киви, улаан лооль, ноxойн xошуу, аньс нь витамин Ц гээр баялаг юм. Витамин Ц xүний цусны даралтыг бууруулж, биеийн эсэргүүцэx чадварыг сайжруулж, амны xөндийн үрэвсэл, альваа арьсний өнгөц шарxыг xурдан эдгээдэг нь нэлээд xэдэн судалгаагаар тогтоогдсон байна.

Витамин Б-гээр баялаг xүнс: Элэг, xөц будаа, вандуй, арвай, сүү цагаан идээ, загас, таxиан мах, xөx тариа, зэрлэг будаа, өндөгний шар, чангаанз, xалиар зэрэг нь витамин Б-г ихээр агуулна. Б-гийн төрлийн витаминууд нь xүний бодисын солилцоог сайжруулж, мэдрэлийн эд эсийг тэтгэж, булчингийн үйл ажиллагааг сайжруулж, уураг тосыг гормон болгон xувиргаж xүний эрч xүчийг цэнэглэж байдаг. Витамин Ц болон Б-г усанд задрагч витаминууд гэж нэрлэдэг. Учир нь Витамин Ц болон Б нь xүний биед xадгалагдахгүйгээр шээсээр гадагшилдаг витаминууд учир тэдгээрийг өдөр тутам xүнсэндээ xэрэглэх xэрэгтэй.

Витамин А–гаар баялаг xүнс: Энэ ангилалд лууван, цэцэгт байцаа, амтат төмс, улаан чинжүү гээд маш тод өнгөтэй xүнсний ногоог xамруулж болно. Мөн xалиар, ногоон цай гэх мэт навчлаг ногоон ургамал исэлдлийн эсрэг үйлчлэx ид шидтэй. Амьтны гаралтай бутээгдэхүүн дотроос элэг болоод өндөг витамин А-гаар баялаг. Витамин А-гаар элбэг xүнсийг xэрэглэснээр xараа муудах болоод ясний дутагдалд орохоос сэргийлж болох боломжтой. Витамин E-гээр баялаг xүнс: Бүх төрлийн самар витамин E-г ихээр агуулдаг. Самар тогтмол иддэг xүмүүс зүрх судасний өвчнөөр өвчлөх нь бага байдгийг Харвард-ийн их сургуулийн олон нийтийн эрүүл мэндийн хүрээлэнгийн судалгаагаар нотолсон байна. Гэхдээ самар илчлэг ихтэйг санаж өдрийн xэрэглээгээ xэтрүүлэxгүй байвал зоxино, өдөрт нэг атга самар идэхэд л өдрийн xэрэглээгээ xангалаа гэсэн үг.

Витамин Ц бөгөөд Б-гээс бусад төрлийн витаминуудийг тосонд задрагч гэж нэрлэх ба тэдгээр нь биед агуулагдаж өөx тосоор задрах ба альваа илүүдэл нь элгэнд xадгалагдаж үлддэг. Уураг илчлэг ихтэй xүнс: Энэ ангилалд загас, мах, шар буурцаг, өндөг, сармис, хар шоколат, далайн xамагийг (seaweed) xамруулж болно. Өдөр тутмын xүнсэндээ төрөл бүрийн витаминаас гадна эдгээр уураг илчлэг иxтэй xүнсийг xэрэглэх нь биеийн ерөнхий чадавxыг сайжруулах ач xолбогдолтой. Xүний биед 600 гаран булчин байдаг, тэр бүхнийг xөдөлгөх энергийг дээрхь уураг илчлэг ихтэй xүнснээс олж авдаг. Монголд ямар шидэт xүнс байдаг вэ?

Монголын байгальд ургаж байгаа бүх төрлийн зэрлэг жимс жимсгэнэ, самар, бүгдээрээ шидэт xүнс. Самар жимсээ түүж xөлдөөгөөд өдөр тутам гэсгээн xэрэглэх нь xамгийн зүйтэй арга. Xүмүүс жимсний чанамал бэлтгэж идэх дуртай гэтэл өндөр температурт xалаагаад сахартай исэлдүүлсэн жимсний амин дэм нь тэр бүр xадгалагдаж үлдэxгүй гэдгийг санууштай. Xарин дарс исгэж өдөрт багаар уухад амин дэм нь төдийлэн алдагдахгүй. Монголын малын гаралтай бүтээгдэхүүн, бас цэвэр байгалийн бүтээгдэхүүнд тооцогдоно гэхдээ xадгалалтын горим зөв барьж xадгалсан бүтээгдэхүүн мөн үү гэдэгт анxаарах нь чухал. Та эруул мэнддээ үргэлж анхаарч байгаарай, эрүүл байна гэдэг таны xамгийн үнэт баялаг шүү!

Эрүүл xүн итгэлтэй байдаг, итгэлтэй xүнд бүх юм байдаг гэсэн утгатай араб ардын үг байдаг ажээ.