БОДЛЫН БҮСГҮЙ
Эгцэлж  өөдөөс  чинь  ширтэхгүй
Энгэр дэхь бодлоо  ярихгүй
Эр  хүнээс  хаширчихсан
Би  зөвхөн  бодлын  бүсгүй

Үсээ  задгайлж  алхахгүй
Үгээ  нуугаад  хэлэхгүй
Үйл  заяандаа  сөхөрчихсөн
Би  одоо  хүслийн л бүсгүй

Амраг  минь  надаас  явахдаа
Алиахан  зангы  минь  аваад  явчихсан
Ариун  хайр,алдаагүй  итгэлийг  минь
Амрагласан  бүсгүйнхээ  өвөрт  үлдээчихсэн

 
profile
Аясаар болдоггүй хорвоог сэтгэлийн сайхнаар сүлж
Аргадаж болдоггүй амьдралыг урмын галаар тэтгэж яваарай.