ТУНИРХАЛ
Аргадуулах гэж би тунирхдаг юм 
Адгасан сэтгэлийг тайтгаруулах гэж 
Эв эеийн эгшинд нийцэх гэж 
Элгэмсvv хайрын аялгуунд хєг нэмж 
Эрхлэн эрхлэн чамд тунирхдаг юм 
Буруугvй атлаа буулт єгєн аргадахад тань 
Будант дэнжийн хяруу цагаасаа эрг хайлж 
Бурхан хайранд хорвоо дэлхий уярдаг юм 
Дийлсэн сэтгэл зєєлєндєє сєгдєж 
Дэмий vгийн салхинаас хайраа бас харамлаж 
Ухаарал сэхээрлийн цэгт ингэж нэг очихдоо 
Уудамхан орчлонгийн зайг дотлєж чамд хvрдэг юм 
Зvvд хvртэл vймvvлсэн зvс нэрийн чинь сайхныг 
Зvгээр л ямар тээж явалтай нь биш 
Чамирхал ганган чимгийг сэтгэлдээ сэмэрлэн 
Чамд би ингэж тунирхан гоморхож эрхэлдэг  юм.
 

profile
Аясаар болдоггүй хорвоог сэтгэлийн сайхнаар сүлж
Аргадаж болдоггүй амьдралыг урмын галаар тэтгэж яваарай.