Аварга их орчлонгийн 0мн0
Алгаа тосонхон би гуйлга гуйж байна.
Алив надад эрх ч0л00 гэгчийг
Арван м0нг0ний дайтай ч гэсэн хайрла!
Vнэн гэгчийг гар дээр тавиач
Vзээд буцааж 0гье л …
Хэтэрхий уян хүн та
Хэдэн дусал нулимс хайрла.!
Хэт эрт үхсэн найзынхаа
Хэвлэгдээгүй шүлэг дээр дусаая
Завхай хvvхэн та
Зарим илvv ш0н00с00 надад хайрла.!
0р т0л00сгvй цэнгэлээр нэг цэнгээд
0гл00 нь эргэж харалгүй явж нэг vзье
Хvн уншихгүй ном хэвлvvлж суудаг
Хvндэт зохиолч та т0л0вл0г00н00с00 хайрла !
Буруу ч байсан амьдралын хэлтэрхий
Бусдад хэрэг болох ганц шvлэг хэвлvvлье
0нг0тэй сайхан хvнээс 0г00ч гэж гуйх хэрэгтэй юмгүй.
Харин хvн аймаар, хүн та муухай т0рс0нд00
Харамсахгүй явдаг гуниггүй зангаасаа Хайрла.!
Баян б0г00д тэнэг хvнээс
Бас би юугаа гуйх вэ.
Vгээгvй ядуу хvний 0мн0 харин малгайгаа тосъё -
Vг хайрла !
Нийгэм минь та Нинжин сэтгэл хайрла !
Хvчирхэг мандсан хорьдугаар зуун та
Хvн чанар хайрла !.
0н00 үе архины хаанчлалаа
00рийг минь 0г00ч !
                                                                                             Чойном
 
profile