Ай амьдарлаа гэж... Үд хүртэл унтаж үхрийн дуунаар сэрлээ.
Ходоод хоржигноод өлсөнөө мэдэрлээ. Өндийж суугаад зүүдээ бодлоо.
Төрсөн газар угаасан устайгаа хүн хэзээд холбоотой байдаг гэдгийг батлах гэсэн мэт тэнд болж буй нийгэмийн хямрал чинь хэдэн мянган бээрийн цаана суугаа мань мэттээ нөлөөлж зүүдэнд хүртэл хар дарж орж ирэх юмдаа.




Ямарваа нэгэн зүйл тэр ханыг нь нэвтэлж хашлагыг нь эвдэж үл чадах тул хүн альвааг олж мэдэн өөртөө шингээж чаддаггүй. Хайна гэдэг бол зорилготой байна, харин ОЛНО гэдэг бол эрх чөлөөтөй, хүлээн авах чадвартай, зорилгогүй байна гэсэн үг хэмээх үнэн үгээр тэр намайг хутгалав. Тэр даруйдаа би шархдав. Олон сар өнгөрөв. Шарх эдгэдэггүй ээ. Одоо цус алдаад, өвдгөө тэврээд л хэвтэж байна. Нойр ч хонх цохиод хаалга тогшоод орж ирж байгаа харагдана. Тиймээс сайхан нойрсоорой анд минь. Харин би буцаад л нийгмийн хямрал дунд зүүдээ өнгөрөөхөөс. Ай амьдарлаа гэж...


profile
Бүү ай
Угаасаа төрөхдөө л
Шархтай төрцийм, бахь байдгаараа л
       байнадаг
Бүү эмээ
Угтаа сэтгэл
Гунигтай байсийм, дасал болцым 
Хутгаар шаагаад ч нэмэр байхгүй
Зүрхээ аль хэдийн арилжчихсийм
Сэтгэл өвтгөх гээд ч хамаагүй ээ
Доромжлолтой нөхцөөд дүжирчихсийм


  Криллээр шууд бичье!