Тэр өвөл Билгээ Номинд мөн ч их бээлий худалдаж авч өгсөн дөө.Аав ээжийнхээ өгсөн мөнгийг хадгалаж байгаад л бээлий авна.Талбайн эргэн тойрны хашлага хадаас ихтэй болохоор Номин хашлага түшиж гулгах гэж байгаад л бээлийгээ урчихна.Хэдхэн сарын настай энэ жаргалыг буцааж авч болдог бол Билгээ одоо юугаар ч болсон авмаар санагддаг.Билгээ хөдөө гэрлүүгээ 2 хоног явчихаад ирсэн Номин байсангүй.Эмээгийнх н бие гэнэт муудаад хотлуу аваад явсан гэж ангийнхан н түүнд хэлэв.Яг тэр өдөр тэдний ангийн хэдэн галзуу охидын 1 болох Бурмаа бүх хүүхдүүдийн дунд түүнд захиа өгөв.Өөр 1 н нөгөө захиаг чангаар уншаад шууд Билгээгээс хариу шаардав.Олны дунд инээд наргиантай болсон энэ явдалд Билгээ ач холбогдол өгсөнгүй
-Ийм хөөрхөн охин гуйж байхад яaж үгүй гэхэв ...гээд хэлчихэв.Гэтэл энэ бүхэн тоглоом биш байжээ.Бурмаа түүнтэй үнэнээсээ үерхэж хичээл дээр цуг сууж,хичээл тараад хүргүүлдэг болов.Билгээ Номингийнхоор өдөр болгон очивч гэр н эзгүй 10-аад хонов.Бурмаа Билгээгээс улам их анхаарал халамж шаардах болов.Нэг өдөр ангийнх н охин гаднаас сандарсаар орж ирээд
-хүүхдүүдээ наашаа хараарай.Хэлэх юм байнаа ...гэлээ.Шуугилдан байсан хүүхдүүд чимээгүй болон анхаарлаа хандуулбал
-Номингын эмээ н нас барчихжээ.Тэгээд өнөөдөр энд оршуулж байгаа гэнээ.Өнгөрсөн шөнө ирсэн гэнээ.Би хуучин ангийнх н хүүхдүүдээс сонслоо........гэж хэлэв.Яг энэ үед хүүхдүүд Билгээрүү зэрэг харахад түүнд олны харцыг даах тэсвэр хүрсэнгүй ширээгээ тэгнэн уналаа.Ядаж байхад Бурмаа эрх муур шиг түүнд наалдаад суучихсан байв.Хичээлийн дараа ангиариа Номингын гэрт очиход xэзээ ч уйтгарлаж гуньж байхыг н хараагүй охин ёстой хүн сүг болсон байлаа.Олон өдөр уйлсанаас нүүр нүдгүй хавдаж танихын ч аргагүй болжээ.Тэднийг очиход Hомин юм ч хэлсэнгүй уйлсаар л байв.Ийм юм тохиолдоно чинээ бодоогүй явсан Билгээ түүндээ дөхөж очих ч зориг байсангүй харахаас л зүрх н шивүүлэх мэт болж дотор н ямар 1 амьтан ороод ураад тасдаад байгаа мэт болж өөрийнхөө өөдгүйг дуудан,өөрийгөө үзэн ядаж суулаа.Аавынх н ярианаас Номин эндээ сургуулиа төгсөнө.Маргаашнаас хичээлдээ явна гэдгийг мэдлээ.Тэндээс гараад хурдхан шиг хүүхдүүдээс салаад гэртээ оронгуутаа орон дээрээ унаад өгөв,Тэр өдөр шиг урт,тэр шөнө шиг тарчлаантай шөнө түүнд байсангүй.Өглөө эртлэн босоод цонхон дээрээ хараад зогсож байтал Номин цүнхээ барисаар булан тойрон гараад ирэв.Билгээ юу ч бодож эргэлзсэнгүй тосоод гарлаа.Эмээгээсээ хойш Номин инээд хөөр гэдгийг мартав.Билгээ Номинд хамаг анхаарлаа тавьж түүнийг уйтгар гунигаасаа гарахад тусалж байлаа.Ингээд хэсэг хугацааны дараа Билгээгийн нөгөө бүтэлгүй үерхэл ч мартагдаж,Номин уй гунигаасаа бага багаар гарч байлаа.Бурмаа тэр 2-ийн хооронд болсон явдалийг Номин мэдээгүй болтой ямар 1 асуудал гарсангүй өнгөрлөө.
Хаврын нэгэн цасаар шуурсан өдөр тэдний ангийнхан жүжиг үзхээр болов.Яг энэ өдрийг Билгээ нэлээд хэд хоног хүлээсэн байлаа.Орой зурагтаар /Би чамд хайртай/ гарна гэсэн болхоор Номинтой цуг үзнэ гээд төлөвлөсөн байж л дээ.Хичээл дээр жүжигийн билет зархад Номин 2-ийг аваад кармалчихав.Бурмаа бас 2-ийг авсанаа 1-ийг н шууд Билгээд өгчихөв.Номинлуу харвал анзаарсан шинжгүй хичээлээ хийгээд сууж байхаар н -Уучлаарай гээд хурдан шиг билетийг н Бурмаад буцаагаад өгчихөв. Хичээл тараад Номин гэрлүүгээ явсангүй /Би өөр ажилтай /гээд автобусанд суугаад явчихлаа.5 цагт Билгээ театр дээр ирээд хүлээж байтал Номин гаднаас өөрөөс н үл ялиг өндөр хүүтэй сугадалцан орж ирвээ.Ангийнхан дээрээ ч ирсэнгүй энд тэнд тавьсан театрын үзүүлэнгүүдийг үзэн хоорондоо их л хөгжилтэй юм ярьж байгаа болтой инээлдэн бие биенийхээ хувцтасны цасыг гөвөлцөн их л дотно.Билгээ ёстой нүд н орой дээрээ гартлаа гайхаж бас хажуугаар н уур н хүрээд байж суух газраа олж ядаж байлаа.Ангийнхан ч бас гайхаж байгаа болтой зарим н Билгээгээс
-Н0мин хэнтэй ирсэн юм бэ гэж асууж байлаа.Хөвгүүд ярилцаж байгаад хэд хэдэн удаа тэр 2ийн байгаа зүгрүү очсон боловч эвтэйхэн зугтаад хэн болхоо харуулсангүй.Билгээ тараад хүргэж өгөх болзол тавин Бурмаагийн илүү билетийг гуйж авлаа.Тэгж байтал хонх дуугаран үзэгчид танхимлуу орж эхлэхэд Номин найзтайгаа түрүүлээд орчихлоо.Билгээ тасалбар шалгагчийг уурлуулан байж хүмүүсийн урдуур дайран ороод харвал аз болж тэр 2-ийн арын эгнээ хоосон байхаар н банди нартайгаа очоод суучихлаа.Билгээ Номингын яг ард суучихаад л ажиглаад байлаа.Удалгүй жүжиг эхлээд танхимын гэрэлтүүлэг бүдгэрч тэд ажилдаа оров.Нөгөө залуугын ард тэдний ангийн хамгын бүдүүн хүү суучихаад /Ийшээ тийшээ.ингэ тэг/ гээд л хатгаад байлаа.Гэвч нөгөө хүү үгээр н хөдлөөд байхаас эргэж ч харсангүй.Харин Номин тэдэнлүү муухай харсанаа
-Хүн зүгээр суулгаачээ.Ямар хаашаа юм бэ.....гэж уурлав.Билгээ бүр гайхчихав.Танихгүй хүүтэй хөтөлцөж ирээд өөрийг н хүн ч гэж тоохгүй маяглаад,бас өдий болтол найзлахдаа юунд ч уурлаж байгаагүй байж уурлаж байдаг.Ёстой л аазгай н хөдлөх шиг болж өнөөх хүүгийн толгойлуу нудраад автал
-Хүүшээ зүгээр байгаачээ гээд эмэгтэй хүүхэд эргээд хардаг байгаа.Номин инээснээ
-Та нар зүгээр суу л даа ,Хүүхэд юм үзүүлэхгүй гэхэд Билгээгийн дотор цэлмэх шиг болж
-Чи яаж байгаа юм бэ.алив цаашаа суу гээд суудал даваад тэр 2ийн дунд ороод суучихав.Номин гэртээ ганцаараа хонох болоод найзыгаа цуг хонооч гэжээ,Харин тэр 2 ярилцаж байгаад Билгээгийн янзыг үзэх гэж эрэгтэй шиг хувцтаслажээ.Билгээ жүжиг тараад Номингынд очиж кино үзнэ гэж хэлбэл 2 охин
-Тэгээ тэг.бид 2той ханьтай амар гэлээ.Жүжиг тараад гараад иртэл Бурмаа үүдэнд хүлээж байлаа.Билгээ учирлаад хэлсэн боловч
-чи хүргэж өгнө гээ биз дээ гээд салсангүй.Номин тэр 2ийг харж байсанаа
-за чи хүргэж өгөөд ирээ.Орой болчихсон байна ш дээ.Бид 2 очоод хоол хийгээд байж байя гэлээ.Билгээ Бурмааг яаруулсаар хурдан шиг хүргэж өгөөд Номингынхлуу гүйлээ.Үнэндээ Билгээ Номиндоо хайртай гэдгээ хэлж чадахгүй байсан болхоороо /Би чамд хайртай/ г цуг үзэж өөрийгөө жоохон ч гэсэн ойлгуулхыг хүсэж байлаа.2охины хийсэн хоолыг хамтдаа сууж хөгжилдөн идээд киногоо үзэж байхдаа Билгээ 1 Дэлгэр болоод,1 Баяр болж жүжиглээд үнэхээр сайхан байлаа.Далимдуулаад /Би чамд хайртай/ гээд хэд дахин хэлээд авлаа.Тэр жилийн намар өвөл хаврыг тэр чигээр н үүрд үлдээчихмээр санагдана.Сургууль төгсөх шалгалт,хонхны баяр,төгсөлтийн үдэшлэг,давтлага,сүүлчийн улирлын хүүхдүүдийн сэтгэлийн хөдөлгөөн,өдөр бүрээр салан одох цаг дөхөж байгааг мэдэрч дандаа л хамт олноороо байх гэсэн хүсэл эрмэлзэл..........Хичээл тараад хариад л болзсон юм шиг эргээд цуглачихна.Аль болох цуг байхыг хичээж энэ тэр хичээлээ давтаж хэн нэгнийдээ цуглаж хоноод шөнөжингөө хүсэл мөрөөдөл,ирээдүй өнгөрсөн дурсамж ,хөгжөөнтэй явдалууд,сүнс хий үзэгдэл яриад сүнс дуудаж биенээ айлгаад ...............10 дахь хаврын хүүхдийн баяр.Бүгд л ирэх жил хэн ч биднийг хүүхэд гэж баярлуулахгүй шүү дээ гээд ...........Энэ бүгд үнэхээр 10 жилийн бас хүүхэд насных н үдэлт байлаа /үргэлжлэлтэй/


profile

Аясаар  болдоггүй  хорвоог  сэтгэлийн  сайxнаар  сүлж
Аргадаж  болдоггүй  амьдралыг  урмын галаар  тэтгэж  яваарай