Mиний сэтгэлдээ Шивнэн хэлэх vг

Амьдрал таны аяархан шивнээ салхитай хамт сэтгэлд минь шингжээ. Тэрээр алаг хорвоогийн түмэн зүйлсийн тухай эцэс төгсгөлгүй ярихыг хүссэн боловч тэгсэнгүй. Харин аргадан аргадан учирлан учирлана.
Илбэн илбэн хайраа илчлэх эхшиг минь, эрс шулуун үнэнийг түс тас хэлэх аав шиг минь нэг зөөлөрч, нэг хатуурхана.
Гэвч амьдрал та хатуу зөөлнөөр аажимаар ухааруулах гэж бүхнээ зориулсаан
Тиймээ цаг мөч бүхэнд хамт байж царай царайгаа хараагүй ч сэтгэлд минь байж, амьдрах итгэл, хүсэл, тэмүүлэл бүхнийг харамгүй өгсөн Амьдрал таньд баярлалаа.
Шивнээ шивнээ гэдэг нь илбэнэ илбэнэ гэдэгтэй утга нэгэн уусан уусан над руу урсана.
Би урт удаан амьдарнаа. Бурхан хүмүүсийн өвдөж зовж байгааг мэдрэхийн тулд нэгэн биед шингэжээ.
Энэ бүхэнтэй би ухамсартайгаар тэмцэнээ.
Учир нь би тангараг орогсон эмч хүн тиймээ бас эх болох хүн,өр зүрхэнд минь цэцэг шиг сайхан тэнгэр шиг уудам амьдрах хувьтай сайн ханьтай балчирхан үртээ болчихоод би Бурхан таны хүссэн тэр цаг хүртэл нэртэй төртэй амьдрах болноо. Амлая.
Ганцхан олдсон энэ амьдралдаа Гал дєл шиг л байж Ахин амьдарахгвйн учир Юм бvхэндээ цаг зав гарагцгаая залуусаа!!!