За тэгээд шинэ ондоо их идэж бага хордлогонд орж
Унтаж амарч, урам зоригтой ажиллаж,
Сурч хөдөлмөрлөж, цалин ихтэй царай сайтай,
Гартаа буутай , гаднаа  хамгаалттай
Гэр нь цэвэрхэн, гэдэс нь дүүрэн
Хөлдөөн оригналь гуталтай, хүзүүндээ эрднийн зүүлттэй,
Хүүхдүүд нь томоотой намын байранд очиж болохгүй,
 хүслүүд нь биелээстэй, дотроо итгэл дүүрэн,
гаднаа инээмсэглэсэн ч яахав гэсэн аястай,
нүд нь цэхэлзэж, шүд нь гялтганаж,
Аль нэг намын тушаалаар олуулаан буудуулахгүй ,
дарийн үнэр үнэртүүлэхгүй ,
2009 оноо муу юмаар дуулиан багатай
угтаж үдэхгүй байх,
олз дүүрэн замаар цэцэг түүж явж
мөн олон сумны хонгио үзэхгүй байх, 
 
өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүльеэ!!!

!


profile

Жаргал цэнгэлийн замд хүн чанараа гээлгүй
Зовлон гунигийн далайд хөл алдан живэлгүй
Магтаал зэмлэл хоёрыг зэрэг даадаг болвол
"Би" хүн болжээ гэж чи өөртөө итгэ


http://krilleer.blogspot.com/