♡*~♡*~гуниглал.♡*~♡*~

Надад ч тийм гуниглал байдаг
Наргүй бүүдгэр өдөр шиг зэврүүн уйтгар байдаг
Нулимс асгаруулсан хайрыг нулиммаар санагдах шиг
Нэг тийм тэнэглэл байдаг
Нулимс асгараад л ширгэдэггүй шиг ширгэдэггүй хайр байдаг
Нуугдаад уйлаад баймаар сэтгэл байдаг
Харанхуйд шүлэг тэрлэмээр санагдах бодлууд байдаг
Хайранд нялхраад баймаар хүслүүд байдаг
Надад ч бас гуниглал байдаг
Нар дагасан дэлхий шиг
Сэтгэл минь эзэнгүй хээрээр хэсэх шиг хүслүүд байдаг
Сэрүүхэн үдэш хэн нэгэнд тэврүүлмээр бодлууд байдаг
Надад бас гуниглал байдаг.....


Dizzy

profile
Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болхоор
Алтан нар бидэнд гэрлээ ав адилхан хайрладаг болхоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж бодном.