Домогт гэдэг үгийг зарим хүнд хааяа хэрэглэдэг боловч “домогт тагнуулч” гэдэг үгийг Николай Кузнецовын тухай ярихад байнга хэрэглэдэг. Тэр Сюердловын тойргийн Зыранка тосгонд 1911 оны 7-р сарын 27-нд төрсөн. Ерөнхий боловсролын сургууль, техникум төгсч ойн зохион байгуулагчаар ажиллаж байжээ. Түүний амьдралд немц ном унших, немцийн хүүхдүүдтэй ярилцах, немц багшаас суралцаж байснаас бусад нь, ердийн борог амьдрал байлаа. Хэлний хүндрэлтэй тулгарахгүйн тулд тэр бүх немц хэлний аялгыг сурч цэвэр Германаар ярьж сурсан байв. Түүнээс гадна экспаранто, польш хэлийг сурчээ.
Москвад 20 гаруйхан насандаа ирсэн Николай сөрөг тагнуулын албаны даалгавраар Германы элчин сайдын яаманд ажиллаж байсан хүмүүстэй харьцаж байлаа. Тэдэнтэй харьцсанаар тэр цаашид өөртөө хэрэгтэй зүйлүүдийг сурч байлаа.
Үүнд: Тэдгээрийн харьцаа, сэтгэл зүй, хошин шог гэх мэт. Гэхдээ сөрөг тагнуулд багагүй ашиг өгч байсан. Түүний тусламжтайгаар Крног илрүүлэн Германы элчингийн нууц шифрыг олж авчээ. Кузнецов Германы элчингийн дипломат шууданг олзлох болон бусад үйл ажилгаанд оролцож байсан. Тэрээр армид алба хааж байгаагүй мөртлөө нисэхийн ахлах дэслэгчийн хувцастай явдаг байв. Немцүүдийн өмнө Кузнецов хүүхэд байхдаа ээж, аавын хамт нүүж ирсэн Рудольф Шмидт нэрээр ярьж танилцаж байсан. Нисэх үйлдвэрийн туршин нисгэгч, инженер хэмээсэн нь немцийн тагнуулчдын сонирхолыг татаж байлаа.

Эдгээр уулзалтууд нь сөрөг тагнуулын даалгавар хяналтын дор явагдаж байв. Гэвч 1941 оны 6-р сарын 22-нд боллоо. Н.Кузнецов сөрөг тагнуулын байгууллагаас ЗХУ-ын тагнуулын байгууллагын тагнуулч боллоо. Николай жил гаруй хугацаанд бэлтгэл хийгээд обер-дэслэгч Пауль Зиберт болон дайсны ар талд ажиллахаар явлаа. Сайн сургахын тулд түүнийг дайсны олзлогсодтой хамт шоронд байлгасан бөгөөд тэр тэнд хамгийн хүнд сорилтын даван туулсан юм. Эдгээрийн дараа тэр ажилдаа бэлэн болсон байв.
Ихэнх нь том партизаны үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байв. Тийм бүлгүүдийн нэгний удирдагч нь Димитрий Медведев юм. 1942 оны 8-р сарын 25-нд түүн дээр Николай Кузнецов шүхрээр буулаа.
Түүний даалгавар нь эзлэгдсэн Ровно хотод, тагнуулын үйл ажиллагаа явуулахад оршино. Тус хотыг санаандгүй сонгоогүй, учир нь тэнд немцийн 243 ар талын байгуулага ажиллаж байлаа. Зөвлөлт-Германы өмнөт фронтын чухал мэдээ, мэдээлэл дамжин өнгөрдөг байв. Бодит байдалд 40-өөд мянган хүн амтай хотыг немцүүд эзлэн аваад Украйны “нийслэл хот” болгоод байлаа. Ингээд анхны гарц эзлэгдсэн хотод бий болов.
Аажмаар тэр байртай, туслахуудтай болж Ровнод товхинож ихлэв. Түүнд өөрийн тагнуулын хэсэг, жолооч, холбоочин гэх мэт бүгд байлаа. Мөн “бэргэн дүү” Валя Довчер гарч ирэн, гестапогийн ажилтан Лео Меткотой танилцуулав.
Лео түүнийг бусад офицеруудтай танилцуулан танилын тоо олширсоор байлаа. Нэг удаа Кузнецов Украйны ард түмний дайсан Кохыг устгах гэж 2 ч удаан үзсэн авч бүтэлгүйтжээ.
Кох дайн дуустал амьдарсан ба 1959 онд Польшийн шүүх шүүн шийтгэж, үлдсэн амьдралаа шоронд өнгөрүүлэн 1989 онд нас барсан байна.
Үндсэн ажил Зибертын өмнө байлаа. Зөвхөн мэдээлэл олж дамжуулах нь түүнд сонирхолтой санагдсангүй, тэрээр нацистын удирдагчдыг устгах ажилд оржээ.

1943 оны 11-р сарын 10-нд Николай Кохын нэг орлогч болох генерал Герман Кнутыг автоматаар шүрши хороосон.
1943 оны 11-р сарын 17-нд Николай Функыг (Эзлэгдсэн Украйны дээд шүүгч Кохын хамтрагч) хороож, бичиг баримтыг нь олзолсон.
Мөн Николай Цэргийн командлагч генерал Ильгенийг гэрээс нь чухал бичиг баримт, Кохын хувийн жолооч Пауль Гранацын хамт олзолсон байна. Мөн генерал Прицманыг устгахад дам оролцсон байдаг, амбан захирагч Отто Бауэрыг машинд нь байсан хүмүүсийн хамт хороосон убайдаг байна.
Николай дайсны ар талд ажиллах боломжгүй болсон тул Белов, Каменский нарийн хамт нутаг буцаж яваад Львовын тойргийн Борятин тосгоны дэргэд дайсантай тулгарж хүч тэнцвэргүй тулаанд орон өөрийгөө гар бөмбөгөөр дэлбэлсэн байна.
Хожим түүний үлдээсэн захианд “Ээж аав ах дүүгийн цус нулимсны өшөөг дайснуудаас аван, эх орныхоо төлөө үхтлээ тэмцэхээ” илэрхийлсэн байдаг.Мөн би үхсэнч эх орон, ард түмний зүрх сэтгэлд мөнх үлдэнэ. Нарыг унтрааж чадахгүйтэй адил манай ард түмнийг бөхийлгөж чадахгүйг мэдэх хэрэгтэй “ Чи үхэж болно. Гэхдээ зориг тэвчээрийн дуунд чи мөнхөрч, эрх чөлөө, гэрэл гэгээг дуудах болно, Энэ бол миний дуртай Горькийн бүтээл, манай залуучууд түүнийг байнга уншиж байг... танай Николай” гэжээ.
1944 оны 11-р сарын 05-ны өдрийн ЗХУ-ын Дээд зөвлөлийн шийдвэрээр Николай Иванович Кузнецовт ЗХУ-ын БААТАР цол нэхэн олгожээ.

profile
Хайртай гэж хэн нэгэнд бvv хэл
Хагацахын цагт зориг чинь мохож мэднэ
Дурлажээ гэж хэн нэгэнд бvv шивнэ
Дурсахын цагт зvрх чинь зvсэгдэж мэднэ
єєрєє чи хайртай байсан ч бvv гуй
ємнє нь чи хэзээ ч юм сєхєрч мэднэ
Yхтлээ хагацахгvй гэсэнийг бvv сонс
Yнэнч сэтгэл хэзээ ч юм хувирч мэднэ
Чин vнэн гэж амьдралд хэдий байвч
Чиний ємнє зогсоод тавлаж мэднэ...

http://krilleer.blogspot.com/