Хавар үгүй бол өвөл зун учрахгүй юм шиг
Хайр үгүй бол чи бидэн уулзахгүй юм шиг
Нар үгүй бол шөнө гэж байхгүй юм шиг
Намайг үгүй бол чи бас үгүй юм шигээ...
Юм шиг гэдэг үг энд илүүдсэн ч юм шиг
Юм юмны захаас өгүүлмээр ч юм шиг
Хайрынхаа нууцыг дэлгэмээр юм шиг
Халуун зуныг хүйтрүүлмээр юм шиг
Үнсэж орхичоод зугтмаар юм шиг
Үүлгүй тэнгэрт нисмээр юм шиг
Гуниггүй сэтгэлийг тарчлаамаар ч юм шиг
Гутарч байснаа инээмээр ч юм шиг
Дөнгөж авсан зүйлээ гээчмээр ч юм шиг
Дөнгөлж орхисон сэтгэлээ буцаамаар ч юм шиг
Юм шиг гэдэг үг энд илүүдсэн ч юм шиг
Юм юмны захаас чамтай, яримаар ч юм шигээ...

profile

Жаргал цэнгэлийн замд хүн чанараа гээлгүй
Зовлон гунигийн далайд хөл алдан живэлгүй
Магтаал зэмлэл хоёрыг зэрэг даадаг болвол
"Би" хүн болжээ гэж чи өөртөө итгэ


http://krilleer.blogspot.com/