Бичлэгийн тоо 6,515
Зэвэргэн намрын бороонд нулимас дуссаныг би мэдсэнгvй
Зэврvv холын бодол сэтгэл гижэгдсэнийг чи мэдэхгvй
Аяс аясхан алхаанд навчис vрэгдэснийг би мэдсэнгvй
Аньсаг нvдэнд минь сэтгэл хурсаныг чи мэдэхгvй
Би чамд...
Уйлаагvй гэж нулимсаа би арчсан
Уурлаагvй гэж сэтгэлээ би барьсан
Хайргvй гэж санаагаа би чандралсан
Хагацахгvй гэж vгээрээ би тамгалсан
Хавсрага салхинд хормойгоо хийсгэн байж хvлээснийг
Хааяа хааяахан чулуу шидлэн цонх самардасныг
Vес vесхэн салхинд vсээрээ чамайг далалсаныг
Vнэн сэтгэлдээ чамайг чадлынхаа хирээр хайрласаныг чи мэдэхгvй.
Чи надад...
Уруулын чинь єнгє хvнийх шvv гэж намайг андуурсан
Унтраалгыг чинь хэн дарсан гэж намайг хардсан
Хэтэвчний зузааныг хэнээс чи ирэв гэж намайг гvжирдсэн
Хэний ч бодоогvйгээр чи надад хандсан
Гэхдээ би гомдоогvй ээ...
