Өглөө бүр чинь сайхан өдрөөр эхэлж
Өдөр бүр чинь үйл явдлаар дүүрэн өнгөрч
Уйтгарлах завгүй гүйгээд
Уйлах шалтгаангүй амьдраад
Зүрх сэтгэл чинь нэг л хүнийг инээлгэх гээд
Зүгээр л түүнтэйгээ байхыг хүсэж
Хайр гэдэг агуй зүлийг бие биедээ амсуулж
Хайрлана, хайрлуулна гэдэг жаргалыг мэдрүүлж
Агуй хайраар бялхаж
Ахиж олдохгүй энэ амьдралаа
Аз жаргалтай төгсгөөрэй ....

profile

Жаргал цэнгэлийн замд хүн чанараа гээлгүй
Зовлон гунигийн далайд хөл алдан живэлгүй
Магтаал зэмлэл хоёрыг зэрэг даадаг болвол
"Би" хүн болжээ гэж чи өөртөө итгэ


http://krilleer.blogspot.com/