Бидний хайрын тухай шүлэг

Хөлгүй их далайн дундаас өнчин ганц арлыг нээх мэт
Хөвчирсөн зүрхээ сулд  нь тавин чамайгаа би олсон
Гараанаас эргэх морьдын хүчит урсгал адил
Гансарч байсан сэтгэл минь чиний зүг харвасан

Үүрийн цагаан гэгээ харанхуйг зүсэн гийх шиг
Үзэсгэлэнт тэр л бүсгүйг бурханаас надад илгээгдсэн
Чи бид хоёрын учирсан зуны тэр л оройг
Чимээгүй хичнээн жил зөвхөн өөртөө л хадгалан байж
Он цаг хугацааны огтлолцох тэр л торгон агшинд
Олонд зарлан мэдүүлэх гэж бурхан хичнээн догдлоо бол
Хоёр биесээ олж учирах аз жаргалтай тэр үдшээр
Хорвоогийн бүх эрхэс бидэнд сайныг ерөөсөн байж таарна
Учрахын заяа нь таарсан анхны өглөөний нар ч
Уулын цаанаас мандахдаа зөвхөн бидэнд л мишээсэн
Энэ орчлонд зөвхөн хоёулханаа юм шиг жарган суухад
Энгэр газрын цэцэгс хүртэл бидэнд бөхийсөн
Хурмаст тэнгэр хэнд ч үл захирагдах мөртлөө
Хураа зөвхөн бидний хайрыг мялааж зөөлөн шивэрсэн

Миний хайртай хань надад зориулж бичсэн нэгэн шүлгийг та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ
Чамдаа би хайртай.